Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг их наяд мод тарихыг уриалав

2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Дэлхийн эдийн засгийн Давосын чуулганаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  нэг их наяд мод тарихыг уриалаад байгаа энэ үед  “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” ТББ-аас Тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх  уулзалтыг өнөөдөр /01.27/ зохион байгуулав. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргалыг урьж  оролцуулав. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах чиглэлээр Монгол улс ямар төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Монгол улсын хүлэмжийн хийн ялгарлын  40 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл эзэлдэг бол мал аж ахуйн салбар түүнтэй өрсөлдөхүйц хувийг бүрдүүлдэг аж. З.Батжаргал хэлэхдээ “ Манай улсын хувьд тогтвортой хөгжил биднээс өөрсдөөс хамаарна. Харин биднээс хамаарахгүй нэг аюул бол уур амьсгалын өөрчлөлт. Яагаад гэвэл, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь агаарт ялгаруулж буй хүлэмжийн хий. Монгол улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ маш бага боловч нэг хүнд, нэг бүтээгдэхүүнд ногдож байгаа хэмжээгээрээ хоёр хөршөөсөө, дэлхийд бусад улс орноос  ч дээгүүр байна. Хэдийгээр оруулж байгаа хувь нэмэр бага ч ямар нэг үйлдэл хийхээс өөр аргагүй” гэсэн юм. Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг   ямар ч аргаа хэмжээ авахгүй, энэ чигээрээ байвал хүлэмжийн хийн хэмжээ 60 давсан гигатоннд хүрнэ. Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дулаарлыг цельсийн  хоёр хэм, болж өгвөл нэг хэмд барих шаардлагатай. Хоёр хэмд баръя гэвэл 60 гигатонн хүлэмжийн хийгээ 40 болгож бууруулах ёстой. 1.5 хэмд баръя гэвэл 20 гигатонн болгож бууруулах шаардлагатай аж. Швейцарт болсон дэлхийн эдийн засгийн Давосын  чуулганаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ нэг их наяд мод тарихыг уриалаад байна. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12