Төрийн ордонд зах гаргаж, хоригоо зөрчив

2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН БНХАУ-д коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан  Монгол Улсын Засгийн газраас зарим шаардлагатай арга хэмжээг аваад байгаа.   Тухайлбал,  өнгөрсөн баасан гаригт Улсын онцгой комисс хуралдаж,  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоов. Мөн олон нийтийн арга хэмжээг ч хориглоод байв.   Түүнчлэн  өнгөрсөн ням гаригт Засгийн газар яаралтай хуралдаж, их дээд сургуулийг хаах, улмаар олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон.  Энэ дагуу зарим хувийн хэвшил, төрийн байгууллагууд ч төлөвлөөд байсан хурал, цуглаан, олон нийтийн үйл ажиллагааг зогсоов.  Гэтэл өнөөдөр /01.27/ Төрийн ордонд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна.  Аргагүй шүү дээ.  Төрийн ордон бол онцгой объект.  Тэгээд ч улс орон даяараа  халдварт өвчнөөс сэргийлж, даван туулах арга зам хайж байна.  Гэтэл төр засаг нь нэг өдөр нь шийдвэр гаргачихаад  маргааш нь мартаж, эргээд өөрсдөө зөрчиж байна.    Цагаан сар үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ-наас зохион байгаа. Ер нь бол Засгийн газар нь өөрөө л гэсэн үг.  Энэ худалдаанд зах дээр байдаг бүхий л зүйл байна.  Дээл бүс, гутал хувцсаас эхлээд цагаан идээ хүртэл худалдаалагдаж байлаа.  Төрийн ордондоо хар зах авчирч болох юм гэхэд ийм онцгой нөхцөл нээсэн нь ёстой л Монгол төрийн доройтлыг харуулаад байна. Эх сурвалж:www.polit.mn   
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

3 цаг 27 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

3 цаг 27 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06