Тоглоом, сургалтын төвүүдийг хаалаа 

2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Дэлхий нийтэд түгшүүр зарлаад байгаа коронавирусын халдвартай холбоотойгоор манай улс онцгой дэглэм тогтоолоо. Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гаригт хуралдаж сургууль, цэцэр­лэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзах­гүйгээр улс даяар зог­соо­сон юм. Тэгвэл өчиг­дөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Манай урд хөршөөс дэлгэрсэн коронавирус хурдацтай тархаж дэлхийн арав гаруй оронд бүртгэгдэж хэдэн мянган хүн өвчлөөд байна. Өчигдрийн байдлаар манай улсын эргэн тойронд Эрээн, Манжуур, Өвөрмонголд хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-аас манай улсыг халдвар тархах өндөр эрсдэлтэй орноор нэрлээд байгаа юм. Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг шинэ төрлийн вирус гэдгийг эрдэмтэд хэлж байна. Шинэ вирус учраас эмчлэх арга байхгүй учир маш хурдацтай тарж байна. Манай хилийн цаана ойрхон ирсэн. Эрүүл мэндийн үйлчилгээний бэлэн байдлыг хангаж эм,  эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халваргүйтлийн бодис худалдаж авах, эмч, эмнэлгийн ажилтны унаа, шатахууны хөлс,  маск зэргийг худалдаж авахад багагүй хэмжээний хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ.  Дипломат харилцаа, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоор зорчигч тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх, хил орчмын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Хязгаарлалтад онгоц, галт тэрэг хамаарахгүй” гэв. Боловсролын байгуул­лагуудын сургалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэрт их, дээд сургууль, коллеж, “Найрамдал” зусланг хамруулжээ. Мөн хүүхдүүдийн  тоглоомын газар, бүр төрлийн сургалтын төвүүд, урлаг, соёл, спорт, хурал цуглаан гээд олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг хориглов. Онцгой комиссын хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод суралцаж буй Монголын 31 оюутанг шуурхай авчрахаар боллоо. Коронавирусаас сэргийлэх бэлэн байдлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ХӨСҮТ 120 орны мэдээллийн солилцоонд ордог 21 төрлийн вирусыг илрүүлэх хүчин чадалтай. Япон, Хятад коронавирусын туршилтын оношлууртай болсон. Манай улсад ирэх мягмар гаригт оношлуур ирнэ.  ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө. Харин зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэрхэх талаар Хотын дарга С.Амарсайхан “Захуудыг аль болох эрсдэл гаргахгүй талаас нь зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд дараагийн арга хэмжээг авна. Нийслэлийн орох гарах гарцыг мөн хянана” гэлээ. Иргэд коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гараа тогтмол савандаж угаах,  амны хаалт заавал зүүж, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхаарууллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.27  ДАВАА  № 17 (6242)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

3 цаг 26 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

3 цаг 26 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06