Хонконгийн Диснейлэндийг хаав

2020-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: REUTERS
Д.АРИУН БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн эрх баригчид өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-наас эхлэн Диснейлэнд, далайн паркийг түр хугацаагаар хааж байгаагаа мэдэгдэв. Энэ нь Хятадад дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой юм. Шинэ вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг Хонконг даяар өргөн хүрээтэй хийж байгаа бөгөөд Диснейлэндийг үзэхээр ирсэн зочид жуулчид болон тэнд ажилладаг жүжигчид уран бүтээлчид ажилтнуудыг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор түр хааж байгаагаа цахим хуудастаа тайлбарлажээ. Үүнээс өмнө Шанхайн Диснейлэнд мөн адилхан халдвараас сэргийлэх зорилгоор түр хугацаагаар хааж байгаагаа зарласан билээ. Дашрамд дурдахад БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод эхэлж дэгдсэн шинэ төрлийн короновирусын халдварын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар  56 хүн амь насаа алдсан байна. Хятадын эрх баригчид вирусын халдварын тархалтаас сэргийлэх үүднээс одоогоор 13 хот руу орох гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа. Гэвч короновирусын халдварын тархалтыг бууруулж чадахгүй байгаа билээ. Эх сурвалж: www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

3 цаг 27 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

3 цаг 27 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06