Өмнөд Солонгост гурав дахь тохиолдол бүртгэгдэв

2020-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
 
Фото: GLOBAL LOOK PRESS
Д.АРИУН БНСУ-д шинэ төрлийн короновирусын халдвар авсан гурав дахь тохиолдол бүртгэгдсэн талаар  энэ ням гаригт тус улсын Эрүүлийг хамгаалах яамны халдварт өвчний хяналт урьдчилсан сэргийлэх албанаас мэдээлсэн байна. Халдвар авсан гурав дахь өвчтөн болох 54 настай эрэгтэй нь Хятадын Ухань хотод амьдарч байсан бөгөөд нэгдүгээр сарын 20-нд эх орондоо эргэн иржээ. Буцах үед түүнд халдвар авсан ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан аж. Тиймээс тэр ямар нэгэн хорио цээргүйгээр эх орондээ ирсэн байна.  Гэтэл ирснээс  хойш хоёр хоногийн дараа  халуурч эхэлсэн ч эмнэлэгт хандалгүй гэрээр эмчлэх оролдого хийж байжээ. Харин нэгдүгээр сарын 25-нд эмнэлэгт ирсэн түүнийг тусгаарлан шинжилгээ хийж, коронавирусын  халдвар авсныг нь тогтоосон байна. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос эхэлж дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүний тоо энэ ням гариг буюу 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өглөөний байдлаар 2002 хүрч, нас барсан хүний тоо 54 болсон талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Монгол Улс болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс сургууль цэцэрлэг, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргаад байгаа билээ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

3 цаг 26 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

3 цаг 26 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06