Т.САЙХАН
Сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг өнөөдөр /01.24/ Улсын Онцгой комиссийн хуралдаанаас гаргалаа. Энэ шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн улс даяар мөрдөхөөр хугацаа заажээ.
Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдлийг бууруулах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан юм байна. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөнө. Энэ үеэр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын бүсийн ерөнхий захиралтай албан ёсны ярилцлагыг утсаар хийлээ. ДЭМБ-аас өглөөний 10.40 цагийн байдлаар БНХАУ-д коронавирусын халдварын тохиолдол 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн гэв.
Эх сурвалж:www.polit.mn