У.Хүрэлсүх: Отгонтэнгэр хайрханы орчимд олгосон лицензийг цуцална

2020-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /01.24/ “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, зарим үүрэг чиглэл өгчээ.  Тэрээр энэ үеэр  “Засгийн газраас сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлсэний үр дүн гарлаа. МИАТ, “Эрдэнэс-Тавантолгой”, "Эрдэнэт” үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангийн боловсруулах үйлдвэр, УЦС,  Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг  эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 объект шинээр ашиглалтад орууллаа” гэсэн байна. Уулзалтын үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн. Энэ асуудлыг орон нутгийн удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүй тул уг асуудлыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана” гэдгийг мэдэгдлээ хэмээн мэдэгдлээ. Эх сурвалж:www.polit.mn 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

3 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

3 цаг 25 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06