Конгрессийн гишүүд нотолгоогоо танилцуулж эхэллээ

2020-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын төлөө­лөгчдийн танхимын ерөнхийлөгч Нэнси Пелоси Ардчилсан намын конгрессийн долоон гишүүнийг доод танхимаас ерөнхийлөгч Доналд Трампыг улс төрийн шүүхээр оруулж яллаж байгаа ажиллагааг хийлгэхээр томилжээ. Тэд   өчигдрөөс  нотолгоогоо танилцуулж эхэлсэн байна. Шүүх, тагнуулын алба, засаг захиргааны комиссын дарга Жерри Надлер, Адам Шифф, Зой Лофгрен, Хакеем Жеффрьес, Вал Демингс,  Жэйсон Кров, Сильвиа Гарсиа нар 24 цагийг гурван өдөрт хувааж анхны нотолгоогоо танилцуулна. Тэд  ялангуяа, Доналд Трампын өмгөөлөгч Руди Жулиани энэ хэрэгт оролцож байгаа болон Украины улс төрийн бодлогод, Украинд Элчин сайд байсан Мари Йовановичийн нэр төрийг унагаах гэсэн явдалд анхаарч байгаа аж. Мөн “CBS” телевизийн мэдээлснээр энэ онд болох сонгуулийг залилахыг оролдож байна гэж буруутгажээ. Доналд Трампыг буруутгах шүүх ажиллагааны үеэр хоёр цаг гаруй ярьсан бөгөөд ерөнхийлөгчийг Киевт туслах цэргүүдэд олгох 300 мянган ам.долларыг болиулахыг оролдсоныг онцолсон байна. Учир нь украинчууд өртэйг Доналд Трамп мэдэж байсан гэв. Адам Шифф “Энэ нь зөвхөн Украины болон АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал биш. Авлигын ч хэрэг биш. Тийм биш, надад юу байгаа тухай юм. Тэр украинчууд надад өртэй” гэж илтгэлийнхээ үеэр онцолжээ. Түүнээс гадна Доналд Трамп Украинд өгөхийг хүсээгүй мөнгө түүнийх биш байсан. Тэр нь батлан хамгаалах салбартаа зарцуулахаар төлөвлөсөн АНУ-ын ард түмний мөнгө гэж онцолсныг CNN телевиз дамжуулсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.24  БААСАН  № 16 (6241)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

4 цаг 22 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

4 цаг 22 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06