Жолооч даатгалаа цахимаар хийнэ

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР     Жолооч, иргэд, автомашин болон тээврийн бүхий л хэрэгсэл эзэмшигч нар хариуцлагын даатгалын үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байна. Ингэхдээ Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээг "Гэрэгэ" киоскоос авах юм. Уг автомат киоскны нээлт өчигдөр "Туушин" зочид буудалд болж, даатгалын цахим системийг нэвтрүүлж буй "Гэрэгэ системс" болон "Асимон Брокерс" компани Албан журмын даатгагчдын холбооны удирдлага хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Даатгалын салбарт шинэ  технологи нэвтэрснээр жолооч нарт  ямар давуу тал бий болох талаар дээрхи байгууллагаас тайлбарлахдаа  жолооч, даатгуулагч нар хамгийн ойрхон орших АТҮТ-үүдэд байршиж буй "Гэрэгэ" киоскийг ашиглан шат дамжлагаггүй, хүлээлтгүйгээр түргэн үйлчлүүлэх боломжтой болж байна. Ингэхдээ иргэний үнэмлэх, төлбөрийн карт байхад л хангалттай.  Жолоочийн хариуцлагын даатгал нь хувь хүний мэдээллийн нууцлалын аюулгүй байдлын шалгуур өндөр  учраас заавал хурууны хээ, иргэний үнэмлэх уншуулах шаардлагатай. Киосек машин энэ шалгуурт нийцэц байгаа юм. Цаашид аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гар утасны апп руу оруулах боломж бүрдэнэ гэлээ. Ирэх жилийн зургадугаарт сард багтаан 21 аймагт байрлуулна. Одоогоор Улаанбаатар, Дархан, Хэнтий, Ховд, Баян-Өлгийн аймгийн төвүүдэд байрлуулсан.  Нийслэл болон  дөрвөн  аймгийн 50 газарт нийт 80 "Гэрэгэ" киоск байршиж байна. Эдгээрээр жолооч нар "Практик даатгал", "Бодь", "МИГ", ХААН, "Амар", "Монре", "Монгол даатгал", "Мөнх", "Ард", "Тэнгэр", "Мандал", "Ганзам", "Улаанбаатар" зэрэг даатгалын 13 төрлийн компанийг сонгон даатгалаа төлөх, авах юм. Жолооч болон, хувь хүн болон  хэн нэгний өмнөөс  жолоочийн  хариуцлагын заавал  даатгалаа хийхдээ киосек машины орох хэсэгт  дарж улмаар хувийн мэдээлэл гэсэн хэсэгт  дарж  тухайн машины улсын дугаарыг оруулна. Дараа нь  иргэний үнэмлэх хэсэгт  үнэмлэхээ мөн  хурууны хээгээ уншуулна. Таны мэдээллийг боловсруулж баталгаажуулсны дараа автоматаар итгэлцүүрээр таны хураамжын дүн гарч ирнэ. Ингэснээр та аль ч банкны картаар төлбөрөө хийх боломжтой. Түүнчлэн  даатгалын компаниа сонгож даатгалаа хийх сонголт танд нээлттэй. Мөн даатгалын гэрээг хоёр тал хийж байгаа учраас танд гэрээ ирэх ёстой.  Иймээс  е-мейл хэсэгт өөрийн цахим хаягаа оруулсны дараа утасны дугаараа оруулна. Гэрээнд гарын үсэг зурагдсны дараа таны даатгал хийгдэнэ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

4 цаг 23 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06