Л.Оюун-Эрдэнэ: “Рио Тинто”-той зөвшилцөнө, гэхдээ энэ Засгийн үед амжих эсэхийг мэдэхгүй

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр  УИХ-аас тогтоол баталсан байдаг.  Энэ дагуу ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байна.  Түүнээс Оюутолгойн гэрээг хэрхэн сайжруулах талаар тодрууллаа.  -Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар ямар асуудлууд яригдсан юм бол? -УИХ-аас гарсан тогтоолын дагуу Засгийн газраас комисс томилсон. Өчигдөр комиссын анхны хурал болсон.  Саналуудаа нэгтгэж бэлтгэхээр дэд ажлын хэсгүүдийг байгууллаа.  Энэ бол хугацаа нэлээд орохоор ажил. Тиймээс алийг нь нэн тэргүүнд авч үзэх вэ гэдгээ ярилцсан. Нэгдүгээрт, урд хөршөөс эрчим хүч авч байгааг яаж дотоодын эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал яригдаж байна. Татварын маргааны асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу хэрхэн шийдэх талаар ажиллана. Шаардлагатай бол арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал руу явж магадгүй.  Дубайн гэрээ буюу далд уурхайн гэрээтэй холбоотой асуудал шүүх дээр явж байгаа.  "Рио Тинто“ бол үндсэндээ нэг том хувьцаа эзэмшигч. Үүнээс гадна "Туркойз Хилл ресурс“ болон бусад компани байгаа. Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигч бүх компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа гэдэг дээрээ байр сууриа нэгтгэсэн.  Далд уурхайн бүтээн байгуулалт цаашаа явах ёстой.  Мөн нийгмийн хариуцлагын сан байгуулж, Монгол Улсын Засгийн газарт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шууд шийдэх ёстой гэдэг байдлаар яригдсан. Бид тийм төслүүдийнхээ жагсаалтыг гаргаж өгнө.  Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө. Тэдэнтэй нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийнэ.  Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрт аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчигдсөн зүйлүүд байгаа. Бид байр сууриа нэгтгээд "Рио Тинто”-той зөвшилцлийн ширээний ард сууна. -ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх үү? -Энэ асуудал яригдаж байгаа. Одоогоор манай талаас ТУЗ-ийн гуравхан гишүүн байгаа. Тэр хүмүүс хамгийн наад зах нь  санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой юм. Юуны өмнө бид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ. -Нөгөө тал асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа вэ. Уулзалт хийсэн үү? -Монгол Улсын Засгийн газар ямар санал тавих нь бидний асуудал.  Би ажлын хэсэг байгуулагдахаас өмнө нэг удаа уулзсан. Ингэхдээ хэд хэдэн зарчмын санал тавьсан. Засгийн газраас өөр улстөрчидтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй байх саналыг тавьсан.  Шулуухан хэлэхэд өмнө нь ордонд орж ирээд уулзалт хийдэг, орж ирэх болгондоо төрийн гурван өндөрлөгтэй уулздаг байсан нь нууц биш.  Харин "Рио Тинто”-ийн зүгээс олон улсын түвшинд ил далд ямар нэгэн хэлбэрээр сурталчилгаа хийхгүй байх гэдэг саналыг тавьсан. Хэрэв ингэсэн тохиолдолд итгэлцэл алдах болно шүү гэдгийг хэлсэн. Энэ Засгийн газар "Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний хоёр талд сууж амжих уу? -Энэ асуудлыг нэг хоёрхон сарын хугацаанд шийдэх боломжгүй. Олон улсын аудитын байгууллага ажиллуулж байж үүнийг шийднэ. Эх сурвалж:www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12