Б.Баярсайхан: Солонгосын “Үндэсний лиг” миний зорилго юм

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.Лхагвадулам БНСУ-д  эх орныхоо нэрийг гаргаж яваа тамирчин Б.Баярсайхантай ярилцлаа. -Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.   Ямар мэргэжлээр суралцдаг вэ? -Намайг Батсүхийн Баярсайхан гэдэг. Айлын хоёр дахь хүүхэд, нэг ах, нэг дүүтэй. Ам бүл тавуулаа амьдардаг. 2013 оноос хойш долоо дахь жилдээ волейболын спортоор хичээллэж байна. Анх 56 дугаар сургуулиас спортын гараагаа эхэлсэн.  Одоо БНСУ-ын Инчёон хотын Инха их сургуулийн шигшээ багт тоглодог.  Энэ сургуульдаа спортын шинжлэх ухаан судлалын мэргэжлээр сурч байна. -Анх яагаад волейболын спортыг сонгон хичээллэх болов? -Манай гэр бүлийхэн аав ээж, ах эгч нар бүгд спортоор хичээллэдэг, тамирчин хүмүүс. Бага байхаасаа аав ээжийгээ дагаж зааланд их очдог байсан. Манай аавын төрсөн ах “Хасу мегастарс” багийн ахлах дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Л.Баатархүрээ гэж мундаг хүн бий. Тэр хүний тоглож байгааг хараад үлгэр дуурайлал авч,бахархал нь болсон тамирчин болно гэж шийдэн энэ спортоор хичээллэж эхэлсэн. -Спортоор хичээллэхийн ач холбогдол нь юу гэж боддог вэ? -Спортоор хичээллэхэд мэдээж эхний ээлжинд бие бялдрын хөгжил сайжирч, өв тэгш биетэй болно.  Тэсвэр хатуужилтай, хүлээцтэй зан чанартай болдог. Мөн хувийн зохион байгуулалт сайтай, хамгийн гол нь маш гоё хамт олон, ах дүү нартай болдог. Бас нэг халуун дотно гэр бүлтэй болж байна л гэсэн үг. -Багийн спортын тамирчин хүн ямар зан чанар, давуу талтай  байвал багаараа амжилт гаргана хэмээн боддог вэ? -Багийн спорт гэдэг бол хувь хүн ганцаараа зүтгээд амжилтад хүрэхэд маш хэцүү. Нэг хүн шиг болж  байж амжилтад хүрдэг учраас хувиа бодсон зан чанартай байж болохгүй. Нэг амжилтын төлөө, нэгэн сэтгэлээр бусаддаа тус дэм болж, бие биенийхээ тусламж дэмжлэгийг авч, хүнээс үг сонсдог. Эргээд хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг, бусадтай эв дүйгээ олчихдог байх хэрэгтэй. -Азид болон дэлхийд хүчтэй өрсөлдөгч багуудын тухайд? - Монголд волейболын спорт хөгжиж байгаа хэдий ч дутмаг зүйлс их байгаа. Монголын багийн хувьд хүчтэй өрсөлдөгч байхын тулд эхлээд дотооддоо сайн хөгжүүлж, тамирчдыг гадны багууд шиг бэлдэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж,тэдний жишгээр бэлдэх хэрэгтэй.  Монголын багийн гэхэд баг бүрээс нэг, хоёр сайн тамирчдын нийлүүлж баг бүрдүүлэн олон улсын тэмцээнд бэлддэг. Мөн тамирчдаа бага сургуулийн нэг, хоёрдугаар ангид байхаас нь эхлээд сургуулийнх нь шигшээ багт оруулан, тасралтгүй бэлтгэл сургуулилт хийгээд эхэлдэг. Энэ байдлаараа маш их ялгаатай байдаг. Монголд заал хомс, санхүүгийн байдал гэсэн  шалтгаануудаас болоод долоо хоногтоо 3-4 удаа, тэмцээн ойртсон тохиолдолд таван. удаа байрлаад бэлтгэл хийж байна.  Харин Солонгост дунд сургуулийн хүүхдүүд л цаанаасаа байр, хоол бүх зүйлийг нь зохицуулчихсан, тэндээ байрлаад өдөрт 3-4 бэлтгэл хийдэг. Монголд 7 хоногт хийх бэлтгэлийг энд ахлах сургуулийн сурагч 2 өдөрт хийдэг байх жишээтэй. Тийм болохоор волейболын спортыг дотооддоо сайн хөгжүүлж, тамирчдыг багаас нь бэлтгэж байж дэлхийд өрсөлдөхүйц хүчтэй баг болж чадна. -Спортод ялангуяа багийн спортод сэтгэл зүйн байдал гэдэг чухал нөлөө үзүүлдэг. Таны хувьд энэ тал дээр хэрхэн бэлтгэдэг вэ? -Ихэвчлэн бэлтгэл дээр тэмцээний үеэр хийж үзэх бүх зүйлсээ бэлдээд ордог.  Тийм болохоор анх тоглож эхэлж байснаа бодвол сандрал бараг байхгүй болсон. Гэхдээ аваргын төлөөх, хасагдах шатны гэх мэт чухал тоглолтууд дээр сандрал, айдас байна. Багийн спорт учраас миний алдаа бүтэн багийн онооноос доош татах учраас алдаа гэдэг зүйлийг аль болох бодохгүй байж анхаарлаа төвлөрүүлэн оноо авч багийнхныгаа сэргээсэн тоглолт гаргахыг хичээдэг. -Солонгос улсын тамирчидтай тоглодог хүний хувьд монголчууд болон солонгосчуудын ялгаа нь юу вэ? -Анхнаас нь хоёр өөр темпээр бэлдсэн болохоор ялгаа их байдаг. Манай Монголчуудын хувьд эхний бөмбөг яаж хүлээн авснаас шалтгаалж холбогч найруулаад тоглолт явдаг. Харин Солонгост бол ийм л хувилбар явна гээд, түүнийгээ өдөр бүрийн бэлтгэл дээр маш олон удаа давтдаг.  Бөмбөг яаж ч ирсэн багийнхан бүгд мэдэж байдаг болохоор тоглолт тэгж л гардаг даа. -Монголчууд сэтгэл зүй,  зан чанарын хувьд юугаараа  илүү бас дутагдалтай санагддаг вэ? -Манай монгол тамирчид гадны тамирчдыг бодвол илүү дайчин, дуу шуутай тоглолт гаргадаг. Солонгос тамирчдын хувьд тооны зөрүү их гарсан, хожигдож байгаа үед дуу нь багасаад, нэг ёсны тилтэнд орох нь их байдаг.  Харин манай тамирчид чадна гээд дайрдаг, дайчин байдаг. Дутагдалтай тал гэвэл талбай дээр ажиглагддаг, мэдээж тамирчид бүгд жигд сайн тоглолттой байна гэж байдаггүй. Тэр бусдаасаа арай дутуу байгаа тамирчныг тоглолтод бүрэн оролцуулахгүй, хичээл зүтгэл гаргах тэр дур хүслийг нь бууруулдаг талтай. -Оролцож байсан тэмцээнүүд дотроос сэтгэлд тань үлдсэн, сургамжтай тэмцээн юу байсан бэ? -Хамгийн анх 2016 онд “Монголын бүх ард түмний спиртакад”-д ах нартайгаа хамт гараанд гарч тоглосон. Тэр үед дөнгөж ахлах сургуулийн сурагч байсан болохоор гараанд гарна ч гэж бодоогүй байсан чинь тэмцээний эхний өдөр ах нар гараанд гарч хамт тоглоно шүү гэж хэлсэн. Бусад багийн том тамирчидтай ч тоглож үзээгүй байсан болохоор тоглолт эхлэхэд маш их сандарч байсан. Гэсэн хэдий ч ах нар хажуунаас маш их тусалж дэмжиж, тэд өөрсдөө ч их хичээж хариуцлагатай тоглож байсан болохоор би ч гэсэн хичээсэн. Хамгийн сургамжтай тэмцээн гэвэл тэр тэмцээн байсан. Хэдий сандарч байсан ч бусаддаа нөлөөлж болохгүй гэж бодож байсан. Дараагийн нэг тэмцээн гэвэл Солонгосын топ 10 их сургуулиудын дунд жилд ганц удаа зохиогддог тэмцээнд сургуулийнхаа багаар оролцож аварга болсон. Тэр маань сэтгэлд хоногшсон сайхан тэмцээн болсон. -Спортоор хичээллэх гэж байгаа хүүхэд залууст ямар зөвлөгөө өгөх вэ? - Хамгийн түрүүнд тэсвэр тэвчээртэй болох хэрэгтэй. Ямар ч хүн анхнаасаа тэвчээртэй байна гэж байдаггүй. Тиймээс эхэлсэн зүйлээ дундаас нь орхин, шантрахгүй байх сэтгэл зүйг сурч авах хэрэгтэй. Ямар ч төрлийн спортоор хичээллэж байгаа хүн ази болон дэлхийн чансаатай тамирчдаас үлгэр дууриалал авч, тэдэнтэйгээ өрсөлдөхүйц тамирчин болох хүсэл зорилготой байх хэрэгтэй. Хожим хэдийгээр  том зорилгодоо хүрч чадаагүй байсан ч гэсэн тодорхой хэмжээний хүрсэн амжилттай байх болно. -Таны цаашдын зорилго болон ойрын хугацаанд оролцох тэмцээн уралдаан юу байна вэ? -Одоогоор бол амралт эхэлсэн амралтын байдалтай байгаа. Гуравдугаар сараас хичээл орохтой зэрэгцүүлээд Солонгосын их сургуулиудын лиг эхэлдэг. Тэр тэмцээндээ бэлдэнэ. Өөртөө тавьсан зорилго маань Солонгосын хамгийн том тэмцээн болох “Үндэсний лиг” гэж байдаг. Тэр лигт орж тоглох зорилготой байгаа. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд бэлтгэлээ сайн хийгээд, олон тэмцээнд сайн оролцохыг хичээж байгаа. Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж, миний төлөө байдаг аав ээж, гэр бүлийхэн, багш нар, баг хамт олондоо маш их баярлалаа. Эх сурвалж:www.polit.mn    
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12