“Урт цагаан”-ыг нураах цаг болсон

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр  барьж, 1958 онд ашиглалтад оруулсан “Урт цагаан”-ы хоёр давхар барилга нурахад бэлэн болжээ.  Ерөнхийдөө улаан гэрэл нь асаад удсан гэхэд болно. Ашиглалтын хугацаа дууссан, нураах актыг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэлээд эрт буюу 2009 онд гаргаж байв.  Түүний дараа 2011, 2014 онд мөн л ийм утгатай актууд гарсан байдаг.  Найман мянган ам.метр талбайтай. Нийслэлийн өмчийн III  байр хэмээн нэрлэгддэг.   Гэвч  нийслэлээс хөрөнгөө мэдээд нурааж чадахгүй байсаар 2020 онтой  золгож байна.  Одоогоор дээр дурдсан актууд дээр үндэслэн ашиглалт дууссан тухай албан бичгийг жил бүр л Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлдэг ч шийдэж чадахгүй байсаар. “Урт цагаан”-ы барилга  харагдах байдлын хувьд ямар байгааг хүмүүс сайн мэднэ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд, “жуулчны” хэмээх тодот­голтой гудамжинд байрлаж байна. Нийс­лэлийн хэмжээнд ийм нэртэй гудамж нэг л бий.  Гэтэл тэнд  гадныхан зорьж очоод үзэх зүйл байдаггүй.  Харин ч хотын сүр хүчийг доройтуулсан, навсгар, хуучин барилга угтаж байна. Дотор талд нь ороход зарим хэсэгт дээвэр нь цоорсон, цонх, хаалга нь эвдэрсэн, хана тааз хөгцөрсөн, муухай үнэр ханхалсан ийм л байдалтай байна. Цааш асуудлыг ухвал цахилгаан, сантехник шаардлага хангахгүй, дээвэр ханаар хэсэгчлэн нуралт өгөөд эхэлчихсэн, эрүүл ахуйн нөхцөл хангахгүй байна.  Мөн уран дархны газрууд олон, тэд химийн бодис хольж өндөр градуст алт хайлуулдаг шатах тослох материал, шатахуун хэрэглэдэг учраас барилга нурахаас гадна шатах, хүний амь насанд эрсдэлтэй олон аюул занал тэнд байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газраас галын өндөр эрсдэлтэйг ч тогтоосоор байгаа. Энэ бүхэн “Урт цагаан”-ы барилгын нас дууссан гэдгийг анхааруулж, сануулаад байгаа юм.   Бидэнд  мартаж болохгүй гашуун туршлагууд бий. “Нарантуул-2”, “Бөмбөгөр” үйлчилгээний төвийн барилга шатаж олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсон түүх бий билээ. Мэргэжлийн байгуул­лагууд, нийслэлийн  зүгээс шаардлага хүргүүлсээр байхад түрээслэгчид нь хүлээж авдаггүй нь хамгийн том асуудал. “Урт цагаан” тэдний өмч биш байтал энэ барилгыг эсэн мэнд байлгахад тэд хамгийн их анхаардаг.   Одоо тэнд банк, санхүүгийн байгууллага, цайны газар, оёдол, хувцас засвар, угаалга, үсчин, дархан гээд 200 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байна.  Гэхдээ энэ 200 хүний ард 30 орчим түрээслэгч, давхар гэрээ хийж, түрээсийн ашиг олдог.  Тэд Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг метр квадратыг нь 9000 төгрөгөөр тооцдог байна.  Харин цааш нь дам түрээслэхдээ 10 дахин нугалдаг бөгөөд сар болгон дураараа түрээсийн мөнгөө нэмдэг. Тэгэхгүй бол бол  талбай суллахыг шаарддаг гэсэн гомдол дараагийн түрээслэгч нараас  гарсаар ирсэн. “Урт цагаан”-ы нийт ашиглалтын талбай 7600 ам.метр бөгөөд эндээс олж буй  түрээсийн их хэмжээний орлогын өчүүхэн хэсэг нь л нийслэлд очоод, үлдсэн 30 орчим нь үндсэн түрээслэгч гэх хүний халаасыг түнтийлгэдэг нь харамсалтай. Түүнчлэн сүүлийн хэдэн жил “Урт цагаан”-аас болж нийслэл  алдагдалтай ажиллаж эхэлжээ.  Нийтдээ 31 иргэн, аж ахуйн нэгж Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай түрээсийн гэрээ хийсэн боловч “Дан болон Давхар түрээслэгч” гэсэн нэгэн нэр томъёо энэ газар дээр яригддаг. НИТХ-ын 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 40 дүгээр тогтоолын дагуу метр квадратыг 4500 байсныг 9000 төгрөг болгожээ.  Дээрх 31 иргэн, аж ахуйн нэгж улсад түрээс төлдөг. Гэсэн ч тэд насжилттай барилга нэрийдлээр улсаар түрээсийн үнийг нэмүүлдэггүй. Өмнө нь нийслэлээс “Урт цагаан”-ы асуудлыг шийдэх гэж үзсэн. Тухайлбал,  2013 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар  “Урт цагаан”-ыг нурааж, оронд нь шинэ байгууламж барих шийдвэр гаргаж байв.  Гэсэн ч түрээслэгчид “Урт цагаан”-ыг нураах сургаар эсэргүүцлээ илэрхийлж, өргөдөл, гомдлоо бариад хууль хяналтын байгууллага руу гүйдэг. Улмаар түрээсийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нийслэлийн өмчийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг.  Бүр 5-400 сая төгрөг гаргаж өгөхийг шахаж шаарддаг байна. Тиймээс энд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, хотынхоо өнгө үзэмжийг анхаарсан ч “Урт цагаан”-ыг шинэчлэх цаг хэдийнэ болсныг Хотын дарга, холбогдох удирдлагууд анзаараасай билээ. Ийнхүү “Урт цагаан”-ы бодит байдал ийм байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалж үлддэг нь аль ч улсын төрийн бодлогод хамаардаг. Харин манай улс  түүхийн дурсгалт газруудаа нэг нэгээр нь устгасаар байна. Харин аль хэдийнэ ашиглалт нь дууссан үйлчилгээний барилгаа хэсэг бүлгийн эрх ашгаар байлгасаар байх уу. “Урт цагаан”-ыг нураах цаг болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.23  ПҮРЭВ  № 15 (6240)  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12