Хүчирхийллийг “хамгаалагч” нь эрх мэдэл

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Олныг түгшээсэн хэргийн тоо баримт харахаараа гэнэт ухаан орсон мэт цочдог. Хачир дээрээ төрийн байгууллагууд нь дорвитой ажилладаггүй. Хэргийн үнэн мөнийг олох учиртай хууль хяналтынхан нь хөдөлж өгдөггүй. Хувь хүмүүс нь ч сэрэмжилдэгүй ийм л “чихгүй” нийгэм оршиж байна. Монголын нийгмийн хамгийн эмзэг асуудал нь охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл. Тэр хэрээрээ хууль хяналтын байгууллагууд шударга байдаг бол шуурхай, үнэн зөвөөр шийдэгдэх ёстой, хамгийн нуугдмал, тэр бүр ил болдоггүй хэргүүдийн нэг нь бэлгийн хүчирхийлэл. Бөөн эрсдэл үүрч айдсаа даван туулж байж нийгэмд ил болдог байтал эрх мэдэл, хөрөнгө мөнгө, танил талын өмнө хүчгүйдэж замхрах нь цөөнгүй. Хүчирхийлэлтэй холбоотой зарим тоо мэдээллийг дурдвал цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилд 950 гаруй хэрэг бүртгэгдсэн гэж үзвэл ойролцоогоор өдөрт нэг бэлгийн хүчирхийлэл бүртгэгдэж буйг хуулийнхан хэлж байна. Хохирогчдын 80 хувь нь 10-29 насны охид, залуу эмэгтэйчүүд, 47 хувь нь 8-17 насны охид байгаа гэсэн баримт бий. Гэвч энэ тоон мэдээ бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийг бүхэлд нь илэрхийлж чадахгүй. Ихэнх тохиолдолд хохирогчид хууль хяналтын байгууллагад ханддаггүй. Хандсан ч хэрэгсэхгүй болж, өргөдлөө татах, гомдолгүй, тохиролцсон зэргээр орхигдож иржээ. Шалгасан хэргүүдийн бараг тал хувийг нь л шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэдээгээр бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн улмаас шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 45.6 хувь нь 0-19 насныхан байгаа юм. Үүнээс харвал хүүхдүүд бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм. Мэдэгдэж байгаа нь энэ боловч хэрэгсэхгүй болсон, буцсан, нуугдмал, тусламж авч чадахгүй байгааг тооцож, мэдэх аргагүй. Охид, эмэгтэйчүүдийг хохироосон, хүчирхийлсэн хэрэгт өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон, хууль шүүхийн байгууллагад шалгагдсан тохиолдол цөөнгүй. Тэр дунд улс төрийн хүрээнийхэн ч бий. Улс төрийн албан тушаалтнууд дундаас хүчингийн хэрэг нь илэрч, шийдэгдсэн нь Д.Гантулга болохоос биш ил, далд албан бусаар яригддаг нь ганцаар тогтохгүй. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга удаа дараа хүчингийн хэрэгт холбогдож жил дамнан  шалгагдсаны эцэст шүүхээс хоёр жилийн ял оноосон. Энэ хугацаанд гишүүний халдашгүй эрхээрээ халхавчилж хугацаа хожсон асуудал ч гарчээ. Д.Гантулгын хохирогч Ч.Наранзаяагийн өмгөөлөгчөөр ажилласан Э.Хашчулуун манай сонинд өгсөн ярилцлагадаа “Энгийн иргэн, гишүүн хоёрыг шалгах тэнгэр газар шиг ялгаатай. Энгийн иргэн яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаас үндэслэлгүйгээр татгалз­сан, зайлсхийж зугтаасан бол цагдан хорьдог. УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйгээр цагдан хорих боломж байгаагүй. Хэргийн материалтай танилцах явцад АТГ-аас байцаагчид удаа дараа хандаж өөртэй нь болон туслахтай нь холбогдож байсан. Томилолттой гэсэн тогтоол УИХ-ын даргаас ирнэ, туслах нь Улаанбаатарт байгаагүй гэх зэргээр нэлээдгүй сунжирсан. Яллагдагчаар татах тогтоолтой танилцах мэдэгдлийг 18 удаа хүргүүлсэн. Харин гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсаны дараа тогтоолтой танилцаж хэрэг нь шүүхэд шилжсэн. Хэрэг биш болгож харагдуулах гэж найз нөхдөөс нь мэдээлэл авах, өмнө нь Д.Гантулгатай уулздаг, таньдаг байсан мэтээр сошиалаар олон янзын мэдээлэл гарсан. Хэрэг шалгах явцад энэ бүх үйлдэл нь бодит нөхцөл байдалд болоогүй юм гэдгийг нотолсон” гэж ярьсан юм. Улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой сөхөгдсөн бас нэг хэргийн эзэн бол УИХ-ын гишүүн Д.Мурат. Түүнийг хувийн цахим сүлжээгээр эрхтэнийхээ зургийг явуулсан, биед нь халдаж гэмтээсэн  хэмээн хохирогч Д.Бахытгүл гомдол гаргасан байдаг. Харин Д.Муратыг хууль шүүхийн шатанд шалгасны эцэст хэрэгсэхгүй болгосон. Гэвч тухайн үед хохирогч Д.Бахытгүл шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль хяналтынхан мөнгө, эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэж мэдэгдэж байв. Охид, бүсгүйчүүд амиа алдсан хэргийн ард ч хэн нэгэн эрх, мэдэлтэй мөнгөтэй хүмүүс яригддаг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай эмэгтэй унаж нас барсан хэрэгт ОБ капитал компанийн захирлын хүүг буруутган талийгаач охины найзууд хуулийн байгууллага шударгаар шийдвэрлэхийг шаардаж байв. Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гурван жилийн өмнө гарч байв. Хэрэг хоёр жил гаруй сунжирсны эцэст өнгөрсөн оны хавар шийдэгдэж хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноосон юм. Хэргийг будлиантуулж 13 настай охиныг  архичин, биеэ үнэлэгч байсан мэтээр ойлголт өгч байгаад гомдолтой буйгаа ар гэрийнхэн нь хэлж, иргэний нийгмийн байгууллагууд ч дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн  18 настай охин төрсөн өдөр тэмдэглэх үеэрээ хүчирхийлүүлсэн. Баячуудын хүүхдүүд хэрхэн зугаацдаг талаарх ноцтой мэдээллийг цахим хаягаараа  дамжуулан live хийсэн ч  цагдаагийн байгууллагаас нотлох баримт хангалттай бус хэмээн үзэж хэргийг хаасан удаатай. “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт байрлах KH apartment хотхоноос унаж нас барсан хэрэг 2018 онд гарсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Хууль шүүхийн байгууллагууд гадны нөлөөгүй, амиа хорлосон гэж үзэж хэргийг хаах шийдвэр гаргасан ч ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан хэмээж байгаа юм. Тэгвэл үнэн нь тодрохгүй гурав дахь онтойгоо золгож байгаа загвар өмсөгч бүсгүйн хэргийг дахин сэргээн шалгахаар боллоо. Мөрдөн байцаах ажиллагаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлжээ. Энэ мэтээр охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн, амь насаар нь хохироосон хэргийн цаана мөнгө, эрх мэдэл байна гэж олон нийт харддаг нь ил болсон. Хэрэг шударгаар шийдэгдэх нь бүү хэл хүчирхийллийг өөгшүүлж, хамгаалагч нь эрх мэдэл гэж шүүмжилдэг. Ил цагаан яригддаг хэргүүд хэдэн он дамнаж байгаа ч замхардаг байдал газар авч, хүчирхийллийн хэрэг хуулийн өмнө хүчин мөхөсдөж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.23  ПҮРЭВ  № 15 (6240)
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид  "үзүүлбэр" үзүүлэв

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв.

2 цаг 6 мин
Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

Ойрхи Дорнод дахь зөрчил тав дахь долоо хоногтоо үргэлжилж, АНУ–Израилийн Ираны

2 цаг 6 мин
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт

15 цаг 12 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

15 цаг 34 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

15 цаг 43 мин
Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

15 цаг 48 мин
Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

18 цаг 59 мин
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

Өчигдөр 06 цаг 00 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

Өчигдөр 06 цаг 00 мин