Энэтхэг, Хонгконгоос ирсэн зургаан иргэнд шинжилгээ хийжээ

2020-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Шинээр илрээд буй коронавирусийн халдварын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.22/ мэдээлэл өгөв. Сүүлийн мэдээллээр коронавирусийн халдвараар 282 хүн өвчилж, зургаан нь нас бараад байгаа аж. Түүнчлэн Тайландад хоёр, Япон, БНСУ-д  нэг тохиолдол бүртгэгджээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Энэтхэг, Хонгконг улсаас ирсэн, халуурсан, амьсгалын замын өвчлөл илэрсэн зургаан хүнийг тусгаарлан лабораторийн шинжилгээ хийгээд шинэ короновирусийн халдваргүйг тогтоосон. Короновирус нь ахуйн хавьтлаар дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжих эрсдэлтэй болоод байна. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул хэн ч өвчлөх эрсдэлтэй. Монгол Улсын хувьд гурав дахь эрсдэлтэй оронд тооцогдож байгаа.. Өчигдрийн байдлаар 14 эмнэлгийн ажилтан уг халдварыг авсан байна. Томуугийн улирал эхэлсэн, урд хөрш болон Монголын Цагаан сарын баяртай холбоотойгоор халдвар тархах өндөр эрсдэл байгаа. “Буянт-Ухаа” дахь нисэх онгоцны буудлаар өдөрт 1000-1200 хүн зорчдог. Үүний 300-400 нь БНХАУ-аас ирдэг гэх мэдээлэл байна. Бидэнд Монголд ирж байгаа зорчигчдын эрүүл мэндийн талаарх мэдээлэл ирдэг. Энэ мэдээлэлд үндэслэн амьсгалын замын шинж тэмдэгтэй хүнийг нь тусгаарлаж, холбогдох арга хэмжээг авдаг” гэсэн юм. Түүнчлэн дэлхий дахинд  өмнө нь коронавирусийн зургаан төрөл бүртгэгдээд байсан бөгөөд энэ удаад долоо дахь нь шинээр илрээд байгаа нь энэ юм. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

4 цаг 21 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

4 цаг 21 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06