Б.Цэлмэг: Аавынхаа амийг нэхнэ,  шударга үнэний төлөө тэмцэх болно

2020-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөг болон охин Б.Цэлмэг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар  өнөөдөр /01.22/ анх удаа албан ёсны мэдээлэл хийлээ. Хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг: -2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд Г.Батхүү агсан амиа алдсан. Эрүүгийн хэрэг үүсээд найман сар өнгөрлөө. Одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хугацаанд сошиал орчинд янз бүрийн мэдээлэл гарсан. Тухайлбал, хэрэг хаагдлаа, гадны нөлөөгүй гэх мэт мэдээлэлүүд явсан. Энэ бүхэнд гэр бүлийнхэн нь хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч сүүлийн үед улс төртэй холбох, улс төрийн зорилгоор ашиглах нь илт болж байна. Иймд ар гэрийн зүгээс мэдээлэл хийж байна. Мөн шүүх эмнэлгийн багийн шинжээчдийн дүгнэлт эцэслэн гарсан. Үүнд анхаарал татсан хэд хэдэн зүйл байгаа.  Дүгнэлтэд, талийгаачийн баруун нүдэнд гадны хүчний үйлчиллээр хөхрөлт хавдалт үүссэн, задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог улайлт юм. Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэх дүгнэлт гарсан. УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграппын тест авсан. Ингэхэд асуусан асуултад хариулахдаа, сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн тест гарсан байгаа. Мөн хэргийн газраас гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Түүнийг сэргээх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гар утасны гадаргуу дээр ямар нэгэн биологийн ул мөр байна уу гэдгийг шинжлэх ёстой байсан ч, түрүүлээд дотор нь юу байна вэ гэдгийг шалгасан. Энэ явцад гадаргуу дээрх биологийн ул мөр арилсан. Мөн хэргийг шалгаж байх явцад хэргийн талаар гэр бүлийнхэн рүү нь хэргийг харсан, үзсэн гэх мессежийг нэг этгээд бичсэн. Үүнийг шалгах явцад хэн болох нь тогтоогдсон. Энэ хүн би хэргийг хараагүй, мэдэхгүй гэж тайлбар өгсөн байна лээ. Одоогоор энэ хүн нь өөр хэрэгт холбогдоод шалгагдаад явж байгаа юм байна лээ. Гэхдээ задлан шинжилгээ явуулахын өмнө MRI аппаратад оруулъя гэх ар гэрийнхнийх нь хүсэлтийг шүүх эмнэлэг хүлээж аваагүй. Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: -Бид найман сарын хугацаанд тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд их хэцүү найман сар өнгөрлөө. Эмээ, өвөө, ээжид маань их хэцүү цаг хугацаа өнгөрч байна. Дөрвөн настай бага дүү маань аавыгаа санаж бэтгэрч, хоол ундаа идэхгүй их хэцүү байна. 2019 тавдугаар сарын 17-нд цоо эрүүл аав маань өглөө гэрээсээ гараад явсан ч буцаж ирсэнгүй.  Төрийн тусгай объектод албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Бид үүнийг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Өндрөөс унасан гэж байгаа ч унасан талын нүд нь хэвийн хэрнээ нөгөө талын нүд нь хөхөрчихсөн, нэлээд том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт нь заамдалтын улмаас гарсан гэж бид хардаж байгаа. Өмгөөлөгч ч хэллээ. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу.Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээр тус бүр гурван удаа сонгогдсон төрийн зүтгэлтэн хүн Төрийн ордонд ажлын цагаар амиа алдсан байхад найман сарын хугацаанд бидэнд ямар ч шийдвэр гаргаж хэлсэнгүй. Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг: Бид аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ өвөө маань аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч байна. Ээж маань насаараа ханилсан ханиа алдаж сэтгэл шимширч сууна. Дөрвөн настай дүү минь хоолноос гарсан.“Аав нь ирлээ” гээд ороод ирэх юм шиг санагдаж байна. Аавынхаа амийг бид нэхэх болно. Шударга үнэний төлөө тэмцэх болно гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

4 цаг 23 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06