Тагнуулаас “2019-n CoV” вирусын талаар сэрэмжлүүллээ   

2020-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Тагнуулын ерөнхий газраас хэд хэдэн оронд дэгдээд байгаа коронавирусын нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлж мэдээлэл өглөө. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, гурван хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд байна. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шинэ төрлийн коронавирусын халдвар авсан эхний 41 тохиолдол бүртгэгдсэн бол  2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 224 тохиолдол бүртгэгдсэнээс Уханьд 198, Бээжинд 5, Гуандун мужид 14, Сычуан мужид 2, Юньнань мужид 1, Шанхай хотод 2, Гуаншижуаны ӨЗО-д 1, Шаньдун мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн Тайландад 2, Японд 1, БНСУ-д 1 хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Уг вирусээр өвчилсөн хүмүүсээс 217 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 3 хүн нас барсан тухай албан ёсны мэдээлэлд дурдагдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вирусыг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлээд байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны ахлах шинжээчдийн баг “шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварладаг гэдэг нь тогтоогдсон, Гуандун мужид илэрсэн хоёр тохиолдол хүнээс халдварласан нь тодорхой байна" гэжээ. Ийнхүү уг вирусын халдвар хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдож, эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор ДЭМБ-ын удирдах зөвлөл 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. БНХАУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс энэхүү вирус нь SARS вирустэй төстэй боловч “хүний амь насанд аюул багатай” хэмээн дүгнэсэн байна. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /Center for Disease Control and Prevention/-өөc “шинэ төрлийн коронавирус нь тархалт ихтэй байгаа ч хүний амь насанд тийм ч ноцтой хохирол учруулахаар биш бөгөөд нас барсан 3 тохиолдлын 2 нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэжээ. Эрдэмтэд “2019-n CoV” вирусын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд сарьсан багваахайгаас дамжсан вирус[1] мутацид орж, хүнд халдварласан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Уг вирусээр дархлаа нь сул хүн амархан өвдөж, хүндэрч байгаа бөгөөд халдвар авснаас хойш 5-10 хоногийн дараа ханиалгах, цэр гарах, 38-аас дээш градус халуурах, амьсгаадах, гүнзгий амьсгаа авах үед цээжээр өвдөх, зүрхний цохилт нэмэгдэх, чичрэх зэрэг шинж тэмдэгээр илэрч байгаа аж. БНХАУ-ын Бээжин, Ухань хотын удирдлага хотоос гарч буй иргэдийн биеийн байдлыг хянах зорилгоор галт тэрэг, нисэх онгоц, метроны буудлуудад биеийн халуун хэмжигч байршуулан эрүүл мэндийн тандалт хийж байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос “2019-n CoV” вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг дархлаагаа дэмжих, даарахгүй байх, хувийн ариун цэвэр сахих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хүн ихтэй газраар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж, халуурах, ханиалгах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ. Мөн ОХУ хил нэвтрэгсдэд хавих тандалт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бол БНКазУ-аас өөрийн орны иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд БНХАУ болон вирусын тархалт илэрсэн орнуудад зорчихгүй байхыг анхааруулж ажиллаж байна. Манай улсын иргэд ч мөн адил дээрх улсуудаас өгч буй зөвлөмж, анхааруулгыг сайтар судалж, аливаа халдвар эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. [1]  Эрдэмтэд SARS, MERS, Эбола вирус анх сарьсан багваахайнаас хүнд дамжин халдварласан болохыг тоггоосон байдаг. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12