Тендер авчихаад ажил гацаадаг компаниудыг зарлах уу

2020-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төрийн худалдан авах ажиллагаанд тогтмол оролцож, ямар нэгэн аргаар ялалт байгуулдаг, гэсэн атлаа төрийн ажлыг гацаадаг компаниуд байсаар байна.  Уг нь ийм үйл ажиллагаа нь  олон нийтийн эсрэг хийж буй “гэмт хэрэг” юм. Тэгвэл удахгүй нийслэлийн зүгээс тус компаниудыг цэгцлэх ажлыг хийх бололтой.  Монгол Улсын хүн амын тэн хагас нь нийслэлд амьдарч байна. Тэгэхээр аливаа тендерийн үйл ажиллагаа төвөөсөө эхлэн цэгцэнд орох нь цаашдаа ч орон нутагт “халдварлана” гэж үзжээ. Эхний ээлжинд нийслэлээс тендерт байнга шахам шалгардаг, тэгсэн хэрнээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй компаниудын нэрийг олон нийтэд зарлах тухай яригдаж байна. “Арын хаалга”-аар тендерийн ажил авчихаад, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг тухайн  компаниудтай хариуцлага тооцох цаг болсон уу гэвэл тийм. Аль нэг туслан гүйцэтгэгчид бүх ажлаа даатгаж эзэнгүйдүүлээд, эцэс сүүлд нь хариуцлагаас мултардаг ийм жишиг зарим  газар тогтоод бараг хэвшил болчихлоо. Энэ асуудлын цаана сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдөж, дүүрэг, хороо, өрхийн эмнэлгийн засвар үйлчилгээ удааширч, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, засвартай зам дээр иргэд  цагаа үрж байна. Үнэндээ цаана нь юу болсон, ямар компани ажил цалгардуулсан,  тэдэнтэй яаж хариуцлага тооцохоо олон нийт бараг мэддэггүйг нь далимдуулагсад улам бүр даварсаар л байдаг. Тэгвэл одооноос ажил удаа дараа цалгардуулсан компаниудыг түмэн олонд зарлаж, “хар жагсаалт”-д орууах нь.  Нэгэнт хариуцлагагүй компаниудын нэрс нь ил болсон хойно олон түмний хяналт ч нэмэгдэж, “Манай хорооны цэцэрлэгийн засварын ажилд нөгөө гайхал компани шалгарчихсан байх вий” гээд дараагийн удаад тендер зарлагдахаас нь эхлээд болгоомжтой хандаж, гүйцэтгэлийг нь хянахад иргэний үүрэг оролцоо ч бас нэмэгдэх буй за. Тендерийн булхайтай тэмцэх, 10 хувийн “цавчаа”-г үгүй хийх, төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулах, ажлын хяналт хариуцлагыг дээшлүүлэх үүднээс нийслэлийн бүх шатны худалдан авах ажиллагааг олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн жил үүрэг болгож, хэрэгжүүлж эхэлсэн нь эхнээсээ үр өгөөж өгч эхлэх нь. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.22  ЛХАГВА  № 14 (6239)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

4 цаг 22 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

4 цаг 22 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06