Ерөнхийлөгчийн илгээлт: Улс орныг өөрчлөх амбицтай реализм

2020-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Иван Данилов Владимир Путины илгээлт бол төрөөс баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, тэхдээ зөвхөн 2020 оноор зогсохгүй, олон жилээр урьдчилан харж тодорхойлох явдал юм. Өнгөрсөн бүхий л он жилүүдэд макро эдийн засгийн тогтвортой байдал, төсвийг илүүдэлтэй болгох, инфляцийг доод төвшинд байлгах, гадаад өрийг багасгах, мөн түүнчлэн арми болон цэрэг – аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх зэргийн төлөө төр улс маань яах гэж идэвхтэй тэмцсэн талаарх асуултын дэлгэрэнгүй хариултыг ерөнхийлөгч хэлсэн үгэндээ өглөө. Хамгийн гол зүйл болсон улс орны дотоод хөгжилд цэрэг дайны эсвэл эдийн засгийн шинжтэй гадаад аюул занал саад тотгор болохгүй байх, мөн түүнчлэн ерөнхийлөгчийн өөрийнх нь үзэж байгаагаар төр улсын эрхэм дээд тэргүүлэх чиглэл болсон Орос орны ард түмнийг хамгаалан хадгалж, өсгөж олон болгох орчин нөхцлийг бүрдүүлэхэд л энэ бүхэн хэрэгтэй байжээ. Зөвхөн дан ганц санхүүгийн үзэл бодлын үүднээс авч үзвэл оросын удирдагчийн хэлсэн энэ үг маргахын аргагүй хамгийн “өндөр үнэтэй” – д тооцогдоно. Гэхдээ энэ бол бүрэн дүүрэн хэрэгжих боломжтой (амбицтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө улс оронд байгаа гэдгийг эрх баригчдын талыг баримтлагчид хийгээд шүүмжлэгчид аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа). Ерөнхийлөгчийн илгээлтэд дурдсан цорын ганц утга бүхий тэргүүлэх зорилт бол хүн ам зүй. Хүүхэдтэй гэр бүлийн эдийн засгийн төлөв байдлыг эрс сайжруулахад чиглэсэн бүхэл бүтэн цуврал арга хэмжээ авахаа Путин зарлан тунхагласан. Түүний хэлснээр эхчүүдэд олгох тэтгэмжийн (капиталын) хөтөлбөрийг наад зах нь 2026 он хүртэл сунгаад зогсохгүй бүр эрс өргөтгөх ажээ. “Анхны хүүхдээ төрүүлсэн гэр бүл өнөөгийн авч байгаа хэмжээгээр эхийн тэтгэмж авна. 2020 оны нэгдүгээр сараас индексжүүлсэн дүнгээр энэ нь 466 617 рубль болох аж. Чухам ийм хэмжээний тэтгэмжийг хоёр дахь болон дараагийн хүүхдэд олгохоор төлөвлөж байсан. Ийм дэмжлэг хоёр дахь хүүхдээ төрүүлэхэд бэлтгэхэд нь гэр бүлд боломж олгоно. Гэхдээ орчин үеийн нөхцөлд хүн ам зүйн асуудлаар улс орны өмнө тулгарч байгаа сорилтыг бодолцож үзвэл энэ мөнгө хүрэлцэхгүй, багадна гэж үзэж байна, нэмэгдүүлж болно, нэмэх ч хэрэгтэй. Эхчүүдийн тэтгэмжийг дахиж 150 мянган рублээр нэмэх саналыг дэвшүүлж байна. Энэхүү нэмэлт хөрөнгө мөнгийг хоёр дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүл авах эрхтэй болно. Ийнхүү хоёр хүүхэдтэй гэр бүлийн эхчүүдэд зориулсан тэтгэмжийн нийлбэр дүн 616 617 рубль болно” – хэмээн ерөнхийлөгч мэдэгдсэн. Эхчүүдэд олгох тэтгэмжийн (капиталын) хөтөлбөрийг өргөтгөхөөс гадна өрхийн орлого нь нэг хүнд ногдох амьжиргааны доод төвшний орлогоос хэтрэхгүй байгаа гэр бүлийн гурваас долоон нас хүртэлх хүүхдүүдэд сар бүр нөхөн олговор олгох, мөн түүнчлэн бага ангид суралцаж байгаа хүүхдийг үнэ төлбөргүй хооллох асуудлыг зарлан тунхагласан. Хүн ам зүйн сөрөг муу трендыг зөвхөн өөрчлөөд зогсохгүй мөн эдийн засагт хөрөнгө оруулах явдлыг дахин шинээр эхлүүлэх хэрэгтэй болохыг ерөнхийлөгч онцолсон. Эдийн засгийн урамшууллын арга хэрэгсэл болгож зардлаа нөхөн төлөх дэд бүтцийн төслүүдэд хуримтлуулсан улсын нөөцөөс хөрөнгө оруулахаар тодорхойлов. Гэхдээ, эдийн засгийн хөгжлийг зөвхөн дан ганц улсын санхүүгээр цутгаж хангах боломжгүй, үүний тулд хөрөнгө оруулалтын хийгээд хууль эрх зүйн зохих уур амьсгал бүрдүүлэх шаардлагатай. Өндөр технологийн салбарын шинэ компаниуд төрийн бүтцүүдтэй зөвхөн санхүүгийн төдийгүй, мөн хууль эрх зүйн чиглэлээр ч харилцан хамтарч ажиллах явдлыг хангах шаардлагатай гэдэгт төрийн тэргүүн онцгой анхаарал хандуулсан. Тухайлбал, ерөнхийлөгч илгээлтдээ: - “дэлхийн шилдэг стандартуудад тулгуурлан шууд болон өрийн бичгийн санхүүжилтийн арга хэрэгслийг төрөөс дэмжих механизмыг зохицуулах хэрэгтэй. Технологийн бизнес эрхлэгчийн хувьд бүтэл муутай болсны улмаас хэрэгжээгүй шинэ санаа нь хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар ашигласан болж хувирч, улмаар цаашлаад эрүүгийн мөрдөн шалгалтад өртдөггүй байхаар эрсдэл гаргах эрхийг эдлэх ёстой. Нэг үгээр хэлбэл, хүч чадалтай, хөрөнгө оруулалтын амжилттай сайн компаниуд болж чадахуйц стартап, шинийг санаачлагч багууд олон байхаар хууль эрх зүй, санхүүгийн тийм орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй” – гэсэн. Эрүүгийн хуулийн эдийн засгийн зүйл, заалтуудыг зөөлрүүлнэ гэдэгт бизнесийн хүрээнийхэн найдаж болно. Үүний хамт өвөрмөц маягийн “нийгмийн ачаа үүрэх” алхмыг бизнесийн зүгээс угтуулж хийхийг хүлээж байна. Эмнэлгийн тусламжийн тогтолцооны анхан шатны нэгжид үзүүлэх материаллаг дэмжлэгээс эхлээд оросын хамгийн чухал сүлжээний үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэх хүртэл “хаягласан үйлдлийн” бүхэл бүтэн цогц арга хэмжээг Владимир Путин тодорхойлсон. Ялалтын 75 жилийн ойн хүрээнд илүү мөнхийн гэж хэлж болох сэдвүүдийг хөндсөн. “Ялалтын тухай үнэнийг бид заавал хамгаалах үүрэгтэй, эс тэгвээс хэрвээ худал хуурмаг зүйл дэлхий даяар халдвар тарж байгаа шиг тархвал бид үр хүүхдүүддээ юу гэж хэлэх билээ. Ичгүүр сонжуургүй худал хуурмаг зүйл, түүхийг гуйвуулж өөрчлөх гэсэн оролдлогын хариуд бид болсон үйл явдлын үнэн бодит баримтуудыг сөргүүлэн тавих ёстой. Манай иргэд, бүх дэлхий дахины хувьд хүртээмжтэй байх Дэлхийн хоёрдугаар дайны үеийн архивын баримт, кино болон гэрэл зургийн материалын хамгийн бүрэн дүүрэн асар том цогцыг Орос улсад бий болгоно. Ийм ажил бол ялалт байгуулсан улс орны хувьд ирээдүй үеийнхний өмнө хүлээх бидний үүрэг хариуцлага мөн”. Өнөөдөр нийгэмд ч, улс төрийн хүрээлэлд ч идэвхтэй хэлэлцэж байгаа үндсэн хуулийн өөрчлөлттэй хамаатай сэдвийг ч ерөнхийлөгч мөн хөндсөн. Шинэ үндсэн хууль батлах хэрэгцээ шаардлага байхгүй гэж үзэж байгаагаа Владимир Путин онцлоод Үндсэн хуульд оруулах хэд хэдэн өөрчлөлтийн талаар санал дэвшүүлсэн. Тухайлбал, Орос улс дахь олон улсын эрхийн дээр Үндсэн хууль тэргүүлнэ гэдгийг маш тодорхой зааж оруулах асуудлыг тавьсан. Гадаадын иргэн, эсвэл оршин суугч этгээд амбан захирагч, сенатч, Төрийн думын депутат, ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч, сайдын албан тушаал хашихыг Үндсэн хуульд хатуу хориглосон заалт оруулахыг санал болгосон. Эцэст нь гол дуулиан (мэдээж, засгийн газар огцрох тухай мэдээ нийтэд ил болохоос өмнө). Парламентын чиг үүргийг өөрчилж, “Оросын Холбооны улсын засгийн газрын даргад нэр дэвшигчийг зөвшилцөх бус харин батлахыг Төрийн думд итгэл хүлээлгэх. Дараа нь харин засгийн газрын даргын санал болгосноор засгийн газрын бүх орлогч дарга, холбооны сайд нарыг хэлэлцэж батлах” - нь зүйтэй хэмээн ерөнхийлөгч үзэж байна. Бас хүчний салбарын сайд нарыг Холбооны Зөвлөлтэй зөвшилцсөний дараа томилдог байхыг мөн санал болгосон. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн багц санал дунд ОХУ – ын ерөнхийлөгчид тавих шаардлагын хувилбар ч бас бий. Тухайлбал, ОХУ – д 25 жилээс дээш хугацаагаар оршин амьдарсан хүн энэ албан тушаалд нэр дэвших боломжтой. Парламентын улс төрийн боломжийг өргөтгөх хэдий ч ОХУ бол ерөнхийлөгчийн засаглалтай улс хэвээр үлдэх ёстой гэдгийг төрийн тэргүүн онцолсон. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүхий л багц асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай хэмээн ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал тэрээр хэлсэн үгэндээ: - “санал болгож байгаа шинэ санаанууд улс төрийн тогтолцоо, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагааны томоохон өөрчлөлттэй холбоотой болохыг харгалзан Оросын Холбооны Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар санал болгосон бүхий л багц асуудлаар иргэдийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзэж байна” – гэсэн. ... Эхэлж байгаа 2020 он улс төр, эдийн засгийн хувьд маш хурц тод байх төлөвтэй (илгээлтийн дөнгөж дараахан огцрох тухай Дмитрий Медведевийн мэдэгдэл үүнийг нотлов). Энэ жилийг шинэ, хуучныг заагласан жил байх болно гэдгийг ерөнхийлөгч ч мөн онцолсон билээ. Орчуулсан Д.Энхээ Эх сурвалж: ria.ru
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

10 цаг 6 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

15 цаг 37 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

15 цаг 43 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

15 цаг 54 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

15 цаг 57 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

16 цаг 36 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

20 цаг 23 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

21 цаг 23 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

21 цаг 23 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Уржигдар 14 цаг 16 мин