ДЭМБ-аас шинэ төрлийн корона вирус илэрснийг зарлажээ

2020-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН БНХАУ-д шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг өчигдөр /01.11/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлалаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад энэхүү вирусийн дэгдэлтээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг өгсөн байна. Үүнд: Лабораторийн био аюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын  нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах, Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах; Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын  лавлагаа лабораторит хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах; Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх; Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт  өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно. Мөн Хөрш улсад бүртгэгдсэн уг өвчинтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан эрсдлийн үнэлгээний баг одоогийн байдлаар “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэлт гаргаад буй талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байгаа билээ. Эх сурвалж: www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

5 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

5 цаг 7 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06