Х.Нямбаатар: Хурдан удмын адуу хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөл болно

2020-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /01.10/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна.  Ялангуяа малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой заалтуудыг хэлэлцэж байна. Малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой зохицуулалтыг Эрүүгийн багц хуульд тусгаснаас гадна УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, З.Нарантуяа нар тус тусдаа хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Мал хулгайн гэмт хэрэгтэй холбоотой хууль маш чухал. Х.Болорчулуун болон З.Нарантуяа нарын гишүүдийн санаачилсан хууль нэгтгэгдээд явж байгаа гэж ойлгож байгаа.  Малчдын зүгээс өнчин ишиг хулгайлсан ч шийтгэдэг болгож өгөөч гэдэг хүсэлтийг тавьсаар ирсэн.   Хоёр бодоос дээш хулгай хийсэн бол хүндрүүлсэн нөхцөлтэй байна гэж хуулийн төсөлд заасан байна. Гэтэл хулгайч нар хоёр биш нэг бод хулгайлаад байвал яах вэ. Энэ хуулиар хоёр бог, нэг бод хулгайлсан хүнд ямар шийтгэл ногдуулах юм бэ. Цөөн мал хулгайлдаг, жижиг хулгай газар авах юм бишүү. Өнчин шиг хулгайлсан ч чанга шийтгэдэг байх зохицуулалт оруулж болохгүй юм уу. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялтай болгож байгаа. Мал хулгайлсан хүнд Зөрчлийн хуулиар шийтгэдэг жишиг манайд байхгүй. Эрүүгийн багц хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан ч зургаан сар хорихоос эхлээд шийтгэл ногдуулна. Малын хулгайн хэрэгт нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл байхгүй.   Мөн хурдан удмын адуу зэрэг өндөр ашиг шимтэй малыг хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд тооцогдоно. Эх сурвалж:www.polit.mn 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

5 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

5 цаг 7 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06