ЖДҮ-гийн золиоснууд “үг”-ээ хэлээд эхэлжээ

2020-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялж, төр, засгийн эрхийг дангаар барьж ирсэн МАН-д хоёр том асуудал бий. МАН-ын хувьд “шүдний өвчин”, бусдын тухайд муухай “хэрэг” юм. Эхнийх нь 60 тэрбумын бичлэг, хоёр дахь нь ЖДҮ-гийн хэрэг юм. 60 тэрбумын бичлэгийн асуудал хууль хяналтын байгууллагын шийдвэрээр хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, сүүлд нь 2019 оны аравдугаар сарын 31-нд шүүхээр шийдвэрлэсэн. Улмаар давж заалдах шатны шүүхээс 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд хэргийг прокурорт буцаасан. ЖДҮ-гийн хэргийг шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд анхан шатны шүүхэд болж, хэргийг мөн прокурорт буцаах шийдвэрийг гаргасан. Энэ хэрэг шүүхэд шилжээгүй байна. Уг хоёр асуудлын тухайд ижил төстэй байдлаар шийдэгдээд байгаа юм. Юу гэвэл 60 тэрбумын бичлэгт дуу хоолой нь гардаг, тухайн үед байсан дөрвөн хүний хоёр нь шүүхэд очсон. ЖДҮ-гийн хэрэг ч ялгаагүй. МАН-ын хамааралтай УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, аймгийн Засаг дарга, намын удирдах албан тушаалтнууд зэрэг МАН-ын аппарат, төр засгийн албан тушаал хашдаг 40 гаруй хүний нэр яригдсан. Харин хэрэг болж шүүхэд очиход ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн таван албан тушаалтан буруутан болсон байв. Угтаа 60 тэрбум, ЖДҮ-гийн хэрэгт золиоснууд шүүхэд очоод байна гэсэн үг. Энэ хооронд 60 тэрбумын бичлэгийн золиос болсон эрхмүүд ямар нэг мэдэгдэл хийж, энэ тэрийг яриагүй байна. Харин ЖДҮ-гийн золиоснууд “үг”-ээ хэлээд эхэлсэн талаарх мэдээлэл бидэнд ирсэн юм. Сайд асан Б.Батзориг 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “...Юу яригдаж байсныг манай гишүүд бүгд мэдэж байгаа. Яривал их юм байгаа. Гэхдээ одоо ярих цаг нь биш болов уу гэж бодож байна. Би бас олон хүнтэй зөвлөж байна. Ахмад гишүүдтэй би байнга уулзаж зөвлөлдөж байгаа. Ярина л даа” гэж байсныг “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлсэн. Гэхдээ Б.Батзориг “үг”-ээ хэлэхгүй байгаа аж. Харин уг хэргийн золиоснууд буюу ЖДҮХС-гийн ажилтнууд хууль хяналтын байгууллагынханд “юм” яриад эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр тэднийг УИХ-ын гишүүд өрөөндөө дуудаж дарамталдаг, утсаар ярьж шахдаг, мессеж бичиж сануулдаг, сайдынх нь нэрийг барьж шахдаг зэргээр зээлээ “дэмжүүлдэг”  байсан талаар мэдүүлжээ. Ингэж шахалт үзүүлдэг байсан эд мөрийн баримтууд ч хууль хяналтын байгууллагынхны гарт орсон байгаа юм. Тухайлбал, нэг хэсэг нь “...Та нар санаатайгаар миний хэлсэн компанийг буруу бүртгэсэн шүү”, “Ирж уулз, холбогд”, “Сайд чинь болно гээд байхад та нар яагаад болгохгүй байгаа юм бэ” гэх зэргээр загнадаг, нөгөө нэг нь худалдааны төвийн павильонууд барьцаалж байгаад хэдэн зуун сая төгрөг авсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.10  БААСАН  № 6 (6231 )  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

5 цаг 8 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

5 цаг 8 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06