ШӨХТГ:Чансаа тогтоох санал асуулга явуулахыг хориглоно

2020-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН ШӨХТГ-аас УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудыг мөрдөж ажиллахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхаарууллаа.  УИХ-ын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал дараах үйл ажиллагааг хийхийг хориглосон юм. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулах зэрэг болно. Уг мэдэгдэл, анхааруулгыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг болон цахим хуудасны хандалт, үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргах юм. Тус дүгнэлтийг тусгай эрх олгосон байгууллагад нь хүргэж санал хураалтын дүн гарах өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох аж. ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Хэвлэл мэдээллийн байгууллагууд уг зүйл заалтыг зөрчвөл эхний удаа сануулга хүргүүлнэ. Харин хоёр дахь удаа ямар нэг сануулга хүргүүлэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад нь сонгуулийн санал хураалтын үр дүн гарах өдөр хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг нь цуцал гэсэн дүгнэлт хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл зарим хэвлэл мэдээллийн сайт харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг бол бид ХХЗХ-нд үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлтээ хүргүүлнэ. Ингээд тус байгууллага манай байгууллагын дүгнэлтийг үндэслээд үйл ажиллагааг нь зогсооно” гэв. Эх сурвалж:www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

5 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

5 цаг 7 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06