АНУ Ираны асуудал хурцдав

2020-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Иракийн баруун нутаг дахь АНУ-ын болон эвслийн цэргүүд  байрладаг Аль Асад нисэх  хүчний бааз пуужингийн дайралтад өртжээ. Иранаас энэ бааз руу 10  гаруй баллистик  пуужин харвасан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрээр “Энэ пуужингуудыг Иранаас харвасан нь тодорхой байна.Мөн  Аль Асад, Ирбил гэсэн АНУ-ын зэвсэгт хүчин байрладаг Иракийн хоёр цэргийн бааз руу довтолсон” гэв. Түүнээс гадна АНУ-ын Засгийн газар пуужин харвасны улмаас учирсан хохирлыг эхний байдлаар гаргах ажлыг хийж байна. Тухайлбал, дайралтын үеэр Аль Асад баазад байсан АНУ-ын олон онгоц устсан гэж “Аль Хадас” телевиз мэдээлжээ. “Аль  Маяадин” телевизийн мэдээлснээр энэ онгоцнуудын нэгийг нислэгийн талбай дээр устгасан байна. Харин Сирийн төрийн телевиз “Дейр Эззор мужийн  газрын тосны болон хийн   байгууламжаас америк цэргүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн” гэж мэдээлжээ. Тодруулбал, цэргүүдийг  Аль Хасака мужийн  Аль Шадади хоттой ойрхон байдаг нисэх хүчний бааз руу нүүлгэж байгаа аж. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ дайралтын талаар хэлэхдээ бүх юм сайн байгаа. Бидэнд дэлхийн хамгийн хүчирхэг, сайн зэвсэглэсэн зэвсэгт хүчин байна гэж твиттерт жиргэжээ. Харин Ираны  исламын шашны хувьсгалт ангиуд энэ дайралт нь генерал Касем Сулейманий хариуг авсан болохыг сануулжээ. Мөн Сулейман ажиллагааны хүрээнд дахин хариу арга хэмжээ авна гэж заналхийлсэн байна.  Ираны дээд удирдагч, аяатола Али Хаменей Ираны төрийн телевизээр танилцуулсан илтгэлдээ “АНУ болон эвслийн зэвсэгт хүчний эсрэг хийсэн дайралт  амжилттай боллоо. Пуужин харваснаар  АНУ-ын нүүр рүү алгадсан хэрэг  юм гэж мэдэгдсэнээс гадна  америк цэргүүд энэ нутгаас гарах ёстой гэв.  Ираны исламын хувьсгалт ангиудын нэг даргаас балистик пуужин харвасан дайралтын үеэр АНУ-ын 80 цэрэг амь үрэгдсэн гэж “Тасним” агентлагт мэдээлсэн байна. Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу хийсэн дайралтыг өнгөрсөн баасан гаригт Касем Сулеймани алагдсан орон нутгийн цагаар 12:00 цагт  эхэлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.9  ПҮРЭВ  № 5 (6230)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06