Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийн хэлсэн онцлох эшлэлүүд

2020-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг урьж, ярилцлаа.  Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна. 

-Гадаадад эх орноо төлөөлөөд ажиллахаар маш их атаархал төрдөг юм байна. Хөгжлийн тал дээр шүү.  “Монгол орон минь суугаа орон шиг маань хөгжөөсэй” гэсэн бодол алхам тутамд бодогддог. Тийм ч учраас  “Энэ орноос авах ололт амжилт юу байна, давуу тал нь юу юм, Монголдоо нутагшуулчих, хэрэгжүүлэх боломжтой юу хаана байна” гээд л бүхнийг хөгжлийн хайгуулчин нүдээр хардаг юм билээ.

-Яагаад миний Монголын улстөрчид аливааг томоор харж болдоггүй юм бэ. Аялал жуулчлалыг тултал нь хөгжүүлэх боломж байна. Ажлын байрыг олноор бий болгох боломж байна. Экспортлогч орон болох боломж ч байна. Яагаад хөгжүүлэх гэж хичээж байгаа бүтээн байгуулалтууд нь цэгцтэй, зөв шийдэлтэй, стандартын шаардлагыг хангасан байж болдоггүй юм бэ.  Ийм л олон яагаад гэсэн асуулт өвөрлөж ирсэн дээ.

-Энэ олон “Яагаад?” гэсэн асуултын хариу, учиг зангилаа нь “Бидэнд, өөрсдөд маань байна. Монголчуудад байна” гэсэн дүгнэлттэй сууж байна.  АНУ, Англи, Япон, Солонгос, хөрш орнуудаас хэн нэгэн ирж биднийг ийм болгоогүй юм.

-Өнөөдөр “Хөгжиж байна” гээд яриад л байгаа. Хөгжил гэж юу юм бэ. Та бод доо. Зөвхөн замын асуудалтайгаа 30 жил боллоо шүү дээ. Зам хөгжсөн үү. Алтан шар зам дээрээ иргэд нь алтан амиа алдсаар л байна. Дайн байлдаантай оронд ч, тахал өвчин гарсан оронд ч нэг өдөр ингэж олноороо амиа алдахгүй байна. Монголд л гамшиг болж, энэ асуудалд дээр дооргүй дөжирчихсөн.

-Өнөөдөр манай улс шиг гүний цэвэр усаа 00-доо татдаг, барилга, уул уурхайдаа ашигладаг ийм тэнэг бодлоготой орон байхгүй. Техник технологи хөгжсөн үед энэ бол том тэнэглэл шүү. Өвөрмонгол гэхэд бохир усаа цэвэршүүлж саарал ус болгодог. Энэ саарал усаараа модоо тарьж байна, цэцэрлэгт хүрээлэндээ ашиглаж байна.

-Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан гэдэг нь үнэн. Гэтэл өнөөдөр нийгэмд талцал дэндүү их болчихож. Энэ талцал нь хүнийг “Би”-гээр өвчлүүлж байна.  Яагаад бид гэж ярьж болдоггүй юм.  Ийм тогтолцоотой сайхан амьдарч хөгжиж байгаа орнууд олон байна.  Тэд хэзээ ч ингэж гүн гүнзгий талцдаггүй. Тэдний нэгдүгээр зорилго нь эх орон хөгжил дэвшил.  Харин манайхны нэгдүгээр зорилго нам, би болчихсон байна.

-“Бид” гэж ард түмнээ, эх орноо томоор харах хэрэгтэй. Тэр цагт монгол хөгжинө.  Сүүлдээ зарим нэг улстөрчийн “Би”-гийн өвчин хүндэрч шизотой болж байна. Энэ нь нийгмийг дэндүү буруу тийш нь залдаг.

-Би өмнө нь АН-ын гишүүн байсан.  100 ямаанд 60 ухна гэдэг шиг Монгол дэндүү олон нам байгаа нь үнэн. Уг нь намууд цус сэлбэж, салбар салбарын зөв хүмүүсийг дэмжээд, тэд намдаа орж ирээд эх орноо гэсэн амбицтай  ажиллаад эхэлбэл боломж бололцоо байна. Ийм хүмүүст хоёр нам хаалгаа нээх ёстой.

-Гэтэл  сүүлийн үед намууд би-гийн өвчин туссан, дарга нарын цүнх барьсан, долдой нараар дүүрлээ. Хуучин цагийнхаар бол шивэгчингүүд юм даа. Тэр шивэгчингүүд их аюултай, хорчин. Түүхэнд бол эх орноосоо урвасан гол хүмүүс нь байсан.

-Наад зах нь аливаа намын лидер эрх мэдэлд хүрэхээрээ багаа зөв хүмүүсээр бүрдүүлж чаддаггүй.  Салбар салбарын мэргэжлийн, зарчимч хүмүүсийг хажуудаа авдаггүй. Уг нь бие биенээ танихгүй байсан ч мэргэжлийн, салбараа мэддэг хүмүүсийг урьж, эрх мэдлийг нь өгөөд үзэх хэрэгтэй. Гэтэл өөрийнхөө тойрон хүрээлсэн шивэгчингүүдэд эрх мэдлийг өгдөг. Тэднийгээ нам гэж хардаг, улс орны хөгжлийн бодлого баригч нар гээд бодчихдог. Тэгж явж байгаад зарим улстөрчид хана мөргөөд уначихаж байна.

-Энэ хоёр намын босгыг хаасан хөшгийг дэрвэтэл салхи оруулмаар байна. Одоо 2020 онд сонгууль болно. Намуудын аль нь түрүүлж сэтгэнэ тэр нам ялна. Өөрөөр хэлбэл аль нам салбар салбартаа шилдэг нь болж хүлээн зөвшөөрөгдсөн, гэрээ засчихсан, үзэл баримтлалдаа үнэнч хүмүүсийг түлхүү оруулж ирнэ, тэр нам ялна гэсэн үг.   Түүнээс биш дахиад нөгөө цүнх баригч, урвагчид, ЖДҮ-чдээ оруулж ирэх юм бол навс ялагдана.

http://polit.mn/77643 Эх сурвалж:www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12