“Монголын сайхан бичигтэн-2019” уралдааны шилдгүүд тодорлоо

2020-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МАЖИГСҮРЭН МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн-2019” уралдаан 23 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн уралдаанд 21 аймгаас 4000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсний 2500 нь Хөвсгөл аймгаас оролцсон байна. Мөн таван настай балчраас 97 настай оролцогч байсан бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрыг ИНЕГ-ын шалгагч инженер М.Долгор эзэлсэн юм. Тэрээр “Энэ жил анх удаа оролцоод тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Өөр мэргэжилтэй ч үндэсний өвийн тээгч болж 2014 оноос монгол бичгээр бичиж сурсан. Бүтээлийн хувьд долоо хоногийн хугацаанд бүтсэн” гэж ярьж байв. Уралдааны XII ангийн сурагчдын ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхзул тэргүүллээ. Мөн МУИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичгийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Н.Батчимэг, Э.Энхзул нар гардан авлаа. Уралдаанд оролцсон ангилал бүрийн тэргүүн байрын эздийг танилцуулж байна. Мэргэжлийн багш нарын ангилалд 60 орчим багш өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа, насанд хүрэгчдийн ангилалд ИНЕГ-ын шалгагч инженер М.Долгор, сайхан бичигтэн ангиар Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн 9а анги, бүтээлийн ангилалд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ахмад багш Д.Сайнтогтох, уран бичлэгийн ангилалд Монголын урчуудын эвлэлийн уран бичээч О.Ням-Очир, сурагчдын ангилалд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 6в ангийн сурагч Б.Урангоо, XII ангийн сурагчдын ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхзул нар шалгарсан юм.         Эх сурвалж www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 3 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06