Еврейчүүдийг дэмжсэн жагсаал боллоо

2020-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклин гүүрэн дээр жагссан 1000 гаруй хүнийг дэмжсэн  еврейчүүдийн эсрэг чиглэсэн халдлага нэмэгдэж байгааг эсэргүүцсэн хүмүүс Иерусалим хотын Еврей агентлагийн байрны өмнө  цугласан байна. Тэд үзэн ядалт, айдасгүй гэж бичсэн лоозон барьсан аж. Мөн  Нью-Йорк хотод болсон жагсаалын үеэр бичлэг үзүүлсний дараа нутгаасаа дүрвэсэн еврейчүүдийн байгууллагын албан хаагч израилчууд бусад оронд байгаа ах дүү нараа дэмжиж байгаагаа мэдэгджээ. Еврей агентлагийн тэргүүн Ицхак Герцог “Бид Нью-Йорк хотод еврейчүүдийг үзэн ядах явдал нэмэгдэж байгааг буруушаахаас гадна ах дүү нараа дэмжихийн тулд энд байна” гэв. Тэрээр Иерусалим хотоос энэ аймшигт үйл явдлыг тууштай эсэргүүцэхийг бусад орноос хүсч байна. Учир нь еврейчүүд шашнаа чөлөөтэй шүтэх,  гудамжинд ямар ч айдасгүйгээр Дэвидийн од, малгайгаа чөлөөтэй  өмсч, зүүж явах ёстой болохыг онцоллоо. Жагсаалд залуучууд оролцсон бөгөөд тэдний зарим нь америк болон гадаад дахь хөтөлбөрт оролцдог олон орны оюутнууд байжээ. Хойд Америкийн  Израилийн холбооны ерөнхий захирал Ребекка Каспи “Нью-Йорк хотод еврейчүүдэд зөвхөн еврей хүн гэдэг шалтгаанаар халдаж байна. Бид тэдний дэлгүүрээс хоол хүнс худалдан авч, тэдний сүмд залбирахаас гадна тэдэнтэй хамт байна. Тэд тэнд уйлахад, бид энд уйлдаг” гэв. Харин Израилийн парламентын гишүүн асан, Иерусалим хотын захирагчийн орлогч Рэйчел Азариа  энэ хотод болсон халдлагын үеэр Нью-Йорк хотын еврейчүүдийн байгууллага Ариун хотын хамгаалалтын албаныхны ажилтнуудыг санхүүжүүлж байсныг сануулжээ. Тэрээр “АНУ дахь еврейчүүд тэнд үргэлж бидний төлөө тэмцэж байсан. Одоо бид тэдний төлөө тэнд байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Нью-Йорк хотоос 1000 км зайтай газар “Үзэн ядалт,  айдас биш” гэсэн уриатай еврейн олон байгууллагаас зохион байгуулсан тайван жагсаал болжээ. Энэ жагсаалыг хийх болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд  Нью-Йорк хотод еврейчүүдийн эсрэг гэмт хэрэг, дээрэм ихэссэнтэй холбоотой аж. Тухайлбал, өнгөрсөн жил энэ хотын цагдаагийнханд бүртгэгдсэн гэмт хэргийн  хагасаас илүү хувь нь еврей нарын эсрэг өдүүлсэн зөрчил юм байна.  Ялангуяа өнгөрсөн арванхоёрдугаар сар Нью-Йорк, Нью Жерси хотод амьдардаг еврей иргэдэд хэцүү байсан аж. Тодруулбал, Жерси хотын  супермаркетэд  өнгөрсөн сарын 10-нд болсон буудлагын үеэр гурван хүн амь үрэгдсэн байна. Мөн Брүүклин дүүрэг дэх үнэн алдартны сүмд еврейчүүдэд халдсан 20 гаруй хэрэг гарсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.7  МЯГМАР  № 3 (6228) 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 4 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06