АН: Иргэдээ ялгахгүйгээр өрийн дарамтаас гаргах ёстой

2020-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /01.06/ болж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ.  УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар мэдээлэл хийв.  Тэрээр "АН-ын зөвлөл тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцлээ. ҮАБЗ өөрийн бүрэн эрхийн хэмжээнд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг гаргасан байна. Энэ хүрээнд АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн санаачлага гэж үзэж байгаа.  Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшихэд АН "Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх" захидал илгээж байсан. АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх санаачлагыг хэрэгжүүлээд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байна. Ингэхдээ иргэдээ ялгаварлалгүйгээр, шударгаар өрийн дарамтаас чөлөөлөх саналыг тавьж байгаа.  Засгийн газар тэтгэврийн өрийг чөлөөлөх асуудлаар хуралдаж байна. Бид энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт зарим шаардлагыг хүргүүлнэ. Тэтгэврийн зээлийг тэглэхдээ байгалийн баялгаас олсон ашгаас шийдвэрлэнэ гэж байна. Гэхдээ сонгуулийн шоу болгож эдийн засгаа баллаж болохгүй. АН Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх захиас  өгсөн. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны зээлийг өрийн дарамтаас чөлөөлөхдөө иргэдэд оногдох хувьцааны ногдол ашгаас чөлөөлөх асуудал ярьсан. Би эрхзүйн орчноо шинэчилж, зөвхөн Салхитын ордоос бус төрийн нийтийн үйлчилгээний компани байгуулах нь зүйтэй. Бид цаана нь нийт өртэй иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх стратегийн компани байгуулах шаардлагатай. Энэ асуудлыг бид хуулийн төсөл боловсруулаад өргөн барина. Газрын хэвлийн баялгийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой. Бид Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай” гэв.  Эх сурвалж:www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06