Нийслэл олон улсын хотуудын стандартад нийцсэн хот болно

2020-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлан, Нийслэлийн Засаг даргын энэ оны эхний А/01 захирамжийг танилцууллаа. НЗДТГ-ын Тѳрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “2016-2020 оны үйл ажллагааны хөтөлбөрт нийслэлийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хотын стандарт, дүрэм журам хэм хэмжээг мөрдүүлж, амьдрах, ажиллах  таатай орчин бүрдүүлэх зорилгоор энэ жилийг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа. Үүний хүрээнд Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан дүүргүүдийн Засаг дарга, НЗДТГ-ын дарга, Нийслэлийн захирагчийн албаны хэсгийн дарга гээд нийт 30-аад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Хот хот- Нэг стандарт” зөвлөгөөнийг хоёр үе шаттай зохион байгуулсан. Зөвлөгөөнд дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар гээд 2300 гаруй хүн  оролцсон. Бид 2020 онд олон улсын стандартад нийцсэн дүрэм журмыг иргэдийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөөд байна. Хотын амьдралын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэн ажиллахаар болсон” гэдгийг хэлсэн юм. 2020 онд Нийслэлийг олон улсын хотуудын стандартад нийцүүлсэн хот  болгохоор  төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн оны төгсгөлд  Улаанбаатар хотын захирагчийн албаны тохижилт ногоон байгууламжийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн ISO гэрчилгээг авсан байна. Үүний зэрэгцээ хотын бүхий л салбарт иргэдийн оролцоотойгоор стандартыг мөрдүүлэх гол ажлыг төлөвлөж, энэ оны эхний захирамжийг ийнхүү Нийслэлийн засаг дарга гаргалаа. Хотын стандарт, орчны аюулгүй байдлыг хангах хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран  хоёрдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж үйл ажиллагаа явуулж буй 379 барилга, түүний  гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу хийгдэх ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж, зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд стандартын дагуу бүрэн хийнэ. Мөн шинээр хийгдэх бүтээн байгуулалтуудад стандартыг мөрдүүлнэ. Энэ жил хүүхдийн тоглоомын талбайд тавигдах стандартыг хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ” гэлээ. Хотын стандарт хаяг рекламнаас эхлээд шинээр тендерт орж байгаа бүх компаниудыг ч стандарттай байхыг шаардаж байгаа юм байна.   Стандартыг мөрдүүлсэн хороо, хэсгийн ахлагчид 8-10 сая төгрөгийн урамшуулал олгоно   Хүүхдийн тоглоомын талбайд мөрдөгдөж байгаа одоогийн стандарт зураг байхгүй, бичиглэл муутай, текстэн хэлбэрээр байдаг бол үүнийг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан олон улсын төвшинд гаргахын тулд хотын стандартын гарын авлага гаргасан байна. Зөвхөн хүүхдийн тоглоомын талбай гэлтгүй иж бүрэн гудамж төслийн хүрээнд явган хүний зам, хайс, хашлага гэх мэт дэд бүтцийн стандартуудыг батлан, цаашид бүх нийтээр даган мөрдөх нийт  22 нэр төрлийн стандартын гарын авлага товхимлыг гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Эдгээр гаргасан стандартыг дүүрэг, ААН-үүдийн төвшинд хамгийн сайн мөрдүүлж, хэвшүүлсэн  дүүрэг хороон дарга, хэсгийн ахлагч нарын дунд үнэлж дүгнэх, урамшуулах  болзолт уралдаан зарлажээ. Тухайлбал хариуцсан хэсэгт нь стандартын ямар зөрчил дутагдлууд байна, түүнийг хэрхэн арилгасан талаар “Манай хороо.мн” гэсэн сайт дээр мэдээллүүдийг зурагтай нь хамт өгч, тэдгээр зөрчлийг хэрхэн арилгасан талаарх ажлын тайлангаа мөн сайт дээр байршуулан, хамгийн олон зөрчил дутагдал арилгасан, мөн стандартуудыг хамгийн сайн мөрдүүлж ажилласан байгууллага, албан тушаалтнуудыг урамшуулах аж. Энэхүү ажлыг улирал бүрт дүгнэж, энэ оны төсөвт 345  сая төгрөг төсөвлөж, улиралд  нэг хэсгийн ахлагчийн баг, дүүргийн удирдлагууд, хороодын дарга, мөн зөрчил дутагдлаа шуурхай арилган манлайлж ажилласан байгууллага, ААН-үүдэд улиралд наймаас арав хүртэлх сая төгрөгөөр урамшуулах аж. Шилдэг 20 хороо, шилдэг 50 хэсгийн ахлагч нарыг шалгаруулж индексийн урамшуулал олгох, олон улсын стандартын талаар гадаадын хөгжилтэй орнуудад сургалтад хамруулах, стандартыг сайн мөрдүүлсэн дүүрэг хороог орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дэмжиж ажиллах аж. Нийслэлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнхбаатар “Стандартыг хэрэгжүүлэх ажил нь зөвхөн Нийслэл, аль нэг агентлагийн ажил биш. Та бидний амьдрах орчинг стандарттай болгоход иргэн бүрийн оролцоо чухал. Наад зах нь бидний ирээдүй болсон хүүхдүүд тоглоомын талбайд тоглохдоо хүртэл бэртэж гэмтхээргүй, амьдарч буй орон сууцны шат гишгүүрээс эхлээд маш олон зүйл дээр стандарт яригдана. Үүнд энэхүү зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд стандарт алдагдсан, зөрчсөн ААН-үүдийг бидэнд мэдээлэхэд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал нөлөө үзүүлнэ” гэдгийг онцолсон юм. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06