Болор цом-37 наадмын тэргүүн шүлэг Жамын цас

2020-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадам өнөөдөр Багануур дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. “Болор цом-37” наадмын айргийн тавд яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Т.Баянсан, Б.Энхжаргал, Д.Жамбалдорж нар шалгарч үлдээд байсан юм. Шүүгчдийн үнэлгээгээр “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэллээ. Яруу найрагч Б.Энхжаргал хоёрдугаар байр эзэлсэн бол яруу найрагч Т.Баянсан гуравдугаар байрыг тус тус эзэлсэн юм. "Болор цом-37” наадмы тусгай байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар шалгарлаа.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж Бусдын дээгүүр будрууланхан байхдаа Үүдээр цухуйх аавынхаа дээрээс Үлээсэн цас минь үснийх нь сор болсон Халуун уур савссан тооноор унасан цас Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би Шинэхэн цас орсон өглөө Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа Тийм дотнохон мөр харалгүй уджээ Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой Зөөлөн гишгэх алхаан дундаасаа Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ Явган хүний ганц нарийхан жимээр Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ Дээрээс хэн нэгэн харж байгаа бол Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад Мөн чиг хүнд санагдаад ажин түжин Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа..  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 3 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06