ТЕГ: Нийтийн Wi-Fi, USB ашиглахгүй байхыг анхаарууллаа

2020-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
Нийтийн Wi-Fi, USB ашиглахгүй байхыг ТЕГ-аас анхааруулжээ.  Тодруулбал, шинэ оны дараагаас өвлийн аялал жуулчлал нэмэгддэг байна.  Иймээс олон нийтийн газарт компьютер, таблет, гар утас болон бусад мэдээлэл дамжуулах хэрэгсэл ашиглахдаа хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг Тагнуулын Ерөнхий газраас анхааруулжээ.
Цэнэглэгч кабель: Нийтийн цэнэглэгч USB кабелийг ашиглах нь зарим үед таныг гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй хэмээн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь халдлага үйлдэгчид цэнэглэгч кабельд нэмэлтээр чип суулган олон нийтийн газар ашиглуулахаар орхиж, уг цэнэглэгч кабелийг ашигласан хохирогчийн гар утсан дахь нууц мэдээллийг олзлох, дамнан худалдах, барьцаалах тохиолдол олширч байна. “Juice jacking" гэж нэрлэгдэх энэ төрлийн халдлага нь ихэвчлэн нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, зочид буудал гэх мэт олон нийтийн газрын цэнэглэх станц болон бусдын цэнэглэгчийг ашиглах үед гарч байгаа бөгөөд хохирогчид нь жуулчид, томилолтоор явж буй албан хаагчид байгаа юм.USB цэнэглэгчээр дамжих хорт код нь утасны эзэнд мэдэгдэхгүйгээр хувийн нууц мэдээллийг хулгайлахаас гадна дуут болон видео бичлэг хийх, тусгай дугаар руу залгах, текст мессэж илгээх чадвартайгаар зохион бүтээгдсэн байдаг байна Үнэгүй Wi-Fi бүс: Олон нийтийн үнэгүй Wi-Fi ашиглах нь дэлхий нийттэй холбогдох боломжийг бидэнд олгодог боловч хувийн аккаунтын мэдээлэл задгай, шифрлэгдээгүй сүлжээгээр дамжин мэргэжпийн хакерууд, кибер гэмт хэрэгтнүүдэд нээлттэй боломж олгодог. Энэ төрлийн халдлага үйлдэхэд зориулагдсан олон тооны хэрэгсэл интернэтэд байдгаас гадна хакерууд хуурамч Wi-Fi сүлжээ цацаад холбогдсон хүний мэдээллийг цуглуулах боломжтой байдаг гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 4 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06