С.Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал тооцоо, судалгаагүй нь харагдаж байна

2020-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. -Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Ямар тооцоо судалгаан дээр суурилж тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ярьсан бэ. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яригдаагүй. Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байх шиг харагдаж байна. ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэр яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ. -Салхитын мөнгөний ордын олборлолтын талаар судалгаа бий юу? -Салхитын мөнгөний хөрөнгө оруулагч гадаадынх. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ? Нарийн тооцоо судалгаа мэдэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч маань УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй зөвшөөрсөн. Дөрвөн жилийн улсын батлагдсан төсвийн нийт алдагдал 9 их наяд болсон байгаа. Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрх байхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна. -АН энэ асуудалд сөрөг байр суурьтай байна уу? -Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгдээрээ улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс бус хүнд таалагдахын тулд худлаа ярьж болохгүй. Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгчид яаж ойлгуулсан юм. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд. -Өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ярилцаж байсан уу? -Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал өмнө нь хэзээ ч яригдаж байгаа. Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал яригдана. Нэг удаадаа тэтгэврийн зээл тэглэх юм уу, тэтгэврийн зээл авалгүй амьдралаа болгоод байсан хүмүүс хохирох уу. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн даатгалын жил 25 жил хоосон байгаа. Нэрийн дансны бичилтээр л явж байна. Улс төрд зориулсан шийдвэр гаргаж байхын оронд ирээдүйд чиглэсэн ажлаа хийх хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй. Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн боловч хариуцлагыг нь хүлээх хүмүүс УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр.
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 50 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06