Ерөнхийлөгч МАХН-ын саналыг хүлээж авсанд иргэд талархаж байна

2020-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
МАХН 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол  Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад албан ёсны санал хүргүүлсэн билээ. Уг саналд Монгол Ардын Хувьсгалт Нам сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 150 гаруй сум, олон арван баг, хороонд хүрч иргэдтэйгээ нүүр тулан уулзаж тэдний санал бодлыг сонсох явцад дийлэнх олонхи нь өрийн дарамтад орж Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, амьдрах эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаагаа учирласан байдаг. Монгол Ардын Хувьсгалт Нам иргэдийн энэхүү саналыг үндэс болгож монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын төрийн тэргүүнд хандан:
  1. Ипотекийн найман хувийн зээлийн хүүг тэглэх,
  2. Одоо ипотекийн зээл төлж байгаа иргэдийн зээлийн хүүг тэглэж, хүүнд төлсөн мөнгийг үндсэн төлбөрт тооцох,
  3. Цалингийн зээлийн хүүг тэглэх,
  4. Тэтгэврийн зээлийг, хүүтэй нь хамт тэглэх,
  5. Эдгээр тэглэсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг нэгтгэн тооцож, төр засгаас арилжааны банкуудад нэг удаа нөхөн төлбөр олгох саналыг тус тус тавьсан билээ.
Ингэх нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэддээ өгсөн “иргэдийнхээ зээлийг тэглэнэ” гэсэн амлалтаа хэрэгжүүлэх нэг алхам болно гэдгийг МАХН  Ерөнхийлөгч Х.Баттулгад хамтад сануулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019-2020 он солигдох торгон мөчид ард түмэндээ хандаж хийсэн шинэ жилийн мэндчилгээндээ: “Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байна” гэж мэдэгдэв. Энэ Мэдэгдэл хоёр он солигдох мөч дэх хамгийн гэгээлэг мэдээллийн нэг байлаа. Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж тавьсан 5 саналаас нэгийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээж авчээ. “Чамлахаар чанга атга” гэж цөөнгүй иргэд хэлж байна. Эх сурвалж:www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06