Осолдсон иргэнд туслаагүй тойрч явсан иргэнд хариуцлага тооцно

2020-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Тээврийн цагдаагийн албанд баярын болон амралтын өдрүүдэд /12.31-01.01/ иргэдээс нийт 512 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 433 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж 5 хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн бол гурван жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон байна. Тухайлбал: 12 сарын 31-ны орой 21:40 орчим ХУД-н 15 хороо Наадам центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин явган зорчигч дайрч ослын газрыг орхиж явсан. Тухайн иргэн ГССҮТ-д хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн хэргийг ТЦА-ны ЭЦХ-н алба хаагчид тухайн шөнө эрэн сурвалжилж 01 сарын 01-ны өдөр осол гаргасан тээврийн хэрэгслийг холбогдогчийн хамт шуурхай илрүүлжээ. Осолд холбогдсон жолооч эрүүл байсан байна. Гэсэн ч ослын газраас  зугтжээ. Тухайн хохирогч зорчих хэсэг дээр хэвтэж байхад жолоочийн үүргээ биелүүлээгүй тойрч гарч явсан тээврийн хэрэгслүүдийг илрүүлэн тогтоож хуулийн дагуу арга хэмжээг тооцно гэдгийг ТЦА-наас мэдэгдэж байна. Мөн МУ-н ЗХД-нд жолооч осолд холбогдсон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдээллэх үүрэгтэй тул жолоочдыг хариуцлагатай байхыг анхааруулж байна. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 5232 алба хаагч, 1269 аврах, гал унтраах автомашин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэв. Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 21, обьектын гал түймрийн 20, нийт 41 удаагийн дуудлагаар ажиллаж 51 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 52 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06