Градский шиг "Амьдрал”

2019-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ”Харанга” хамтлагийн таван бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн. Түүний нэг нь тус хамтлагийн "Амьдрал” хэмээх бүтээл билээ.  Үг, аяыг нь Ц.Энхманлай зохиожээ.   Тэд анхны тоглолтоо 1989 онд энэ дуугаараа нэрлэж байсан гэдэг.  Хамтлаг байгуулагдаад удаагүй ч уран бүтээлдээ шаргуу орж,  тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болсон нь 1989 оны аравдугаар сарын 26-ны өдөр байв. Тухайн өдрийнхөө 15.00 цагт Соёлын Яамны коллегиор оржээ. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч Э.Оюун,  яруу найрагч Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхмүүд байсан гэдэг.   Удтал хуралдсаны эцэст Э.Оюун гуай “Амьдрал” дууны дахилтыг эш татаад “ Ай даа, хүний амьдрал Эгэл жирийн боловч Энэхэн биедээ багтахааргүй Их хүслийн далай юм аа” гээд үнэхээр гоё хэлж. Градский шиг. Би дэмжиж байна. Энийг тоглох ёстой. Монголд ийм зүйл хэрэгтэй гэсэн. Тэгсэн чинь нөгөө болохгүй гээд байсан бүх хүн магтаад эхэлсэн ” гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгчээ. Ингэж "Харанга” хамтлаг Соёлын Яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагийн нэг болсон түүхтэй. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутад бүх тасалбар зарагдаж дууссан байна. "Амьдрал” дууны тухайд хамтлагийн ахлагч Ц.Энхманлай  үгийг нь  биччихээд Я.Одсүрэнд ая хий гээд өгсөн байна. Гэвч Я.Одсүрэн ая хийх гээд суухад Ц.Энхманлайгийн өмнө зохиосон нэг ая орж ирээд болохгүй байсан гэдэг. Ингээд Ц.Энхманлайгийн үг, ая хоёрыг анх нийлж байгааг олж хараад "Амьдрал” дуу бүтсэн түүхтэй.

Амьдрал

Үг, ая: Ц.Энхманлай Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хослосон хорвоод Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож шөнө нь зүүдлэвч Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм Аливаа бүхнийг үзэх юм даа Хүсэл хяслын хоёр туйлд хүний сэтгэл эцэж туйлдлаа ч Алдаж гишгэдэг цөхрөл гуниг, онож гишгэдэг баяр баясал минь Арвин ихээр эргэдэг юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа Наран саран ээлжлэн мандаж цаг хугацаа улиран улирсаар Насны хуанли эргэн эргээд уудам орчлонг таних тусмаа Ухааны хэргэм нэмэх юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа Ухааны хэргэм нэмэх юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа https://www.youtube.com/watch?v=PGW4Vnt3IIw&fbclid=IwAR1Mt2yvOW5Fqq9TTDhzmn_YPnn3xDL0mx7oSIpzeYkMUMcLu97n_-9NBpE Эх сурвалж:www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06