Түлш борлуулах цэгүүдэд хяналт тавин ажиллаж байгаа гэв

2019-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар  даваа гаригт  /2019.12.30/ мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Арванхоёрдугаар сарын 28, 29-ний өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын улсын хяналтын 21 байцаагч утаа ихээр тогтож байгаа хэсэг, түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, хүрэлцээнд хяналт тавьж ажиллалаа. Амралтын өдрүүдэд агаарын температур өдөртөө 20-25 хэм хүйтэн, салхи зүүнээс баруун урагш 6-8 м/сек хурдтай байсан. Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, Долоон буудал, Чингэлтэй дүүргийн Хайлааст орчим утаагүй, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооллын арын хэсэг, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоор утаа багатай, Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу, Сүхбаатар дүүрэг Дамбадаржаагийн эцсийн уулзвараас эхлэн утаа .тогтож, улмаар 32-ийн уулзвар, 100 айл орчим утаатай, хотын төвөөр МУИС, Бага тойруу, Сүхбаатарын талбай хүртэл тархсан байдалтай байсан. Гэр хорооллын өндөрлөг газруудад утаа багатай байгаа нь хяналт шалгалтын хүрээнд ажиглагдсан” гэлээ. Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 07 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын байгууллагын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр түлш борлуулах цэгүүдэд хөдөлгөөнт хяналт тавьж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч борлуулагч нарын бөөнөөр болон картгүй түлш зарах асуудлыг зогсоосон. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр хөдөлгөөнт түгээлт хийж эхэлсэнээр иргэд түлшээ ойроос авч, түлш хүрэлцэхгүй байгаа иргэдэд хүрч, зөв зохион байгуулалттай ажил болсон гэж иргэд талархалтай байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс өчигдөр /2019.12.30/-нд мэдээллээ.
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 52 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06