М.Баярмагнай: Монголчууд бие биенээ хайрлаж дэмнэж явахад  бүтэхгүй зүйл үгүй

2019-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.НАРАНСОЁЛ  “Маск продакшн”-ы  жүжигчин  Монгол Улсын гавьяат жүжигчин  М.Баярмагнайгийн  “CRAZY POINT”  сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Таны хамгийн CRAZY байсан үе? -Тайзан дээр байхдаа л хамгийн CRAZY байдаг даа /инээв/.  Бас кинотеатрт үзэгчдийн дунд суугаад киногоо үзэхэд их гоё мэдрэмж төрдөг. Хүмүүст харагдахгүй сэмхэн суухыг л бодно шүү дээ..Тэгээд л хүмүүс миний тоглолтыг хир хүлээж авч байна гэдгийг яг дунд нь ороод сонсох ч бас CRAZY шүү дээ. -Хүүхэд насны хамгийн мартагдашгүй дурсамж? -Нэг өрөө байрандаа, аав ээжтэйгээ наймуулаа ширээ тойроод л хоолоо иддэг байсан тэр үе хэзээ ч санаанаас гардаггүй, хэн өнөөдөр юу хийсэн, хэн нь амжилт гаргасан гээд...гоё хөгжилтэй зүйлсээ яриад л инээлдээд л...Сайхан шүү. -Хамгийн дуртай баяр? -Эргэлзээгүй Цагаан сар. Ямар ч баяртай зүйрлэшгүй. -Хүмүүнлэгийн ажилд хир оролцдог вэ? -За бараг л байнга даа. Сая хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын гавьяат жүжигчин  Л.Чаминчулуун багшийнхаа ханьд зориулсан хандивын тоглолтонд оролцсон. -Шинэ жилийг хир өргөн тэмдэглэдэг вэ? -Манай “Маск”продакшны шинэ жил их сайхан болдог. Тэрэндээ орно. Гэр бүлээрээ шинэ оноо гаргана. Бусдын адил л тэмдэглэдэг дээ. Энэ жил харин дөнгөж он гарангуут “ТААРСАН ХОЁР” Уран сайхны кино маань нээлтээ хийнэ. Гоё байгаа биз дээ? 2020.01.01 гээд л . Киноны багийнхан маань нээлтээ их сонирхолтой хийе гэж шийдсэн. Үзэгчид бас манай нээлтэнд ирэх боломжтой -Талархаж явдаг хүн? -За бас зөндөө дөө. Нэр дурдахаар бас зарим хүмүүс гомдоллодог тал бий шүү. Мэдээж хамгийн түрүүнд өсгөж өндийлгөж өдий дайд хүргэсэн сайхан ижий аав хоёртоо, мөн “УРЛАГ” гэх энэ ертөнцтэй холбогдоход намайг “нээж” өгсөн Монгол Улын Ардын жүжигчин Ж.ЛХАМХҮҮ багшдаа, сайхан үрсийн маань ээж, сайхан ханьдаа, үр хүүхдүүддээ, найзууддаа...гээд талархах хүн олон бий. Мөн намайг байнга дэмжиж, халуун алга ташилтаар мялааж байдаг үзэгч олондоо талархаж явдаг даа. -Дуртай цай? -Сулихарын гурилтай цай ч сайн шүү дээ. -Сэтгүүлээр дамжуулан хэн нэгэнд чин сэтгэлийн үгээ илэрхийлбэл? -Хамт олондоо, хайртай хань ижилдээ, үр хүүхдүүддээ, үзэгч уншигч олондоо ирж байгаа шинэ оны мэндийг хүргэе! Амьддаа бие биенээ хайрлаж дэмнэж явахад болохгүй бүтэхгүй зүйл үгүй шүү  гэж хэлмээр байна. Ирэх он гарангуут шинэ бүтээл маань мэндлэх гэж байгаа болохоор бидний хувьд их билэгшээлтэ байгаа. Та бүхний маань ч гэсэн юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай! Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 52 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06