"Харанга”-ын Ц.Чулуунбатын гэргийдээ зориулсан “Үгүйлэн санана”

2019-12-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч  Х.Баттулга Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулан  “Харанга” хамтлагийн таван дуунд Төрийн соёрхол хүртээсэн.  Түүний нэг нь “Үгүйлэн санана ” хэмээх  бүтээл байлаа.  Тус бүтээлийг 1990-ээд оны эхээр “Харанга” хамтлаг дуулж, тэр үеийн залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан. 20 гаруй жил өнгөрсөн эдүгээ цаг үед ч энэ дуу хит хэвээрээ байгаа билээ.  “Харанга” хамтлагийн дуулж, олонд хүргэсэн “Үгүйлэн санана” дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч С.Оюун бичиж, туурвисан юм. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үгүйлэн санана даа” шүлгийг үнэхээр олон жилийн өмнө бичжээ.  Дуу гэдэг гурван жигүүртэй байдгийг Лхагваа маань ард түмэндээ мэдрүүлсэн дээ” гэж ярьсан байдаг. Харин аяыг  Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат зохиосон.  Тэрээр Би 1985 оны аравдугаар сарын 15-нд дууны үггүйгээр хөгжмөө бичсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун эгчийн номноос шүлгийг нь уншаад, 1993 онд эхнэртээ зориулж энэ дууг зохиосон юм. Тухайн үед  шүлэг маш их таалагдсан. Тэр үед “Харанга” хамтлаг “My rock” тоглолтоо хийж, энэ дууг дуулж билээ” гэжээ.

Үгүйлэн санана

Санана даа чи намайг санана Сар нарыг унтуулан сэрээж санана Нартайд чи намайг санаж гандана Сартайд чи намайг санаж бүдэрнэ Нартайд чи намайг санаж гандана Сартайд чи намайг санаж бүдэрнэ

Үгүйлнэ дээ чи намайг үгүйлнэ Үдэш унтавч зүүдэндээ үгүйлнэ Өглөө босоод харцандаа үгүйлнэ Өр зүрх чинь намайг үгүйлнэ Өглөө босоод харцандаа үгүйлнэ Өр зүрх чинь намайг үгүйлнэ

Би хаа ч явсан үргэлж чамтай Сэтгэл зүрхэнд чи дандаа хамтдаа чи хаа ч явсан үргэлж надтай Хоёр сэтгэл тэмүүлэн бие биенээ хайна

Хүснэ дээ чи намайг хүснэ Хүнийг хэлэлтгүй би өөрөө хүснэ Хол газар хилийн дээсэн дээгүүр Хоёр сэтгэл үгүйлэн бие биенээ хайна Хол газар хилийн дээсэн дээгүүр Хоёр сэтгэл үгүйлэн бие биенээ хайна

Би хаа ч явсан үргэлж чамтай Сэтгэл зүрхэнд чи дандаа хамтдаа чи хаа ч явсан үргэлж надтай Хоёр сэтгэл тэмүүлэн бие биенээ хайна

Дандаа хамтдаа, үргэлж чамтай Дандаа хамтдаа, үргэлж чамтай Дандаа хамтдаа, үргэлж чамтай Дандаа хамтдаа, үргэлж чамтай

https://www.youtube.com/watch?v=jYDCJ8CktrU Эх сурвалж:www.polit.mn 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06