Ерөнхийлөгч Х.Баттулга юуг онцлов?

2019-12-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өндөрлөлөө.  Ерөнхийлөгч энэ үеэр хаалтын үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. -Өнөөдрөөс яг 108 жилийн өмнөх энэ өдөр одоогийн Монгол Улсын Их Сургуулийн төв байр, тухайн үеийн Богдын Шар ордны өмнөх талбайд Чингис хааны алтан ургийн хан ноёд, ихэс дээдэс, лам, хар, Даяар Монголын төлөөлөл оролцсон төрийн их ёслол болжээ. -Энэ бол Хүннү гүрнээс эхтэй, хүчирхэг Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа. Энэ бол Их Эзэн Чингис хааны үр хойчис эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа. -Энэ өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, монгол хүн бүрийн магнай тэнийж, ядарсан монголчуудын царайд нар гийсэн гэдэг юм. -1911 оны үндэсний хувьсгал нь Монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстний цаашид оршин байх үндсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, түүх соёлыг бадруулах үндэс болсноороо 108 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн ухаалаг бодлого, шийдвэртэй алхмын хүчээр өнөөгийн Монголын үндсийг тавьсан билээ. -Монголын түүх бол зөвхөн монголчуудын түүхээр хязгаарлагдахгүй дэлхийн энгээр бичигдсэн агуу их түүх хэдий ч омогшил бахархал, гэмшил ухаарлыг хослуулсан сургамжит их туульс гэдгийг энэ өдөр бид санаж сэрэх ёстой. -Тийм учраас хойч үедээ хиргүй ариун, буртаггүй цэврээр уламжлуулах, үүний тулд алсын хараа, ухааны цараатай, сонор соргог, эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулан хэлье.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12