“Харанга” хамтлагийн таван бүтээл, зохиолч С.Оюун Төрийн соёрхол хүртлээ

2019-12-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголын рок поп хөгжлийн домог “Харанга” хамтлагийн таван бүтээл, зохиолч С.Оюуныг Төр соёрхлоо. 2019 онд 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн "Харанга” хамтлагийн “Толин хул”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Зөвхөн Монголдоо”, “Үгүйлэн санана” гэсэн таван бүтээлийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртлээ.   Мөн  “Тан руу нүүж явна” кино, “Хорвоод ганцхан ээждээ”, Эрхлэн жаргах бидэн хоёр”, Үнсье чамайгаа үнсье” зэрэг олон түмний сэтгэлд хоногшиж, зүрхэнд хүрсэн олон арван бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн орон зайг дархалсан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжаажавын Оюун Төрийн соёрхол хүртлээ. Ингэснээр тэрээр Төрийн соёрхол хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй зохиолч болж байна.  Зохиолч С.Оюун 1946 оны гуравдугаар сарын 15-нд Булган аймгийн Могод суманд төржээ. 1971 онд АУДС-ийг төгссөн. Эмнэлгийн болон хэвлэл мэдээллийн газруудад ажилласаар 1967 оноос уран зохиол бичиж, голцуу яруу найргийн номууд хэвлүүлсэн байна. 1994 онд Цэнхэр хадаг, Шаналал тайтгарал, номоороо МЗЭ-ийн шагнал, 2002 онд Хулж нутгийн бүсгүй номоороо Д.Нацагдоржийн шагнал авчээ. Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн Төрийн соёрхол хүртсэн таван дууны нэг нь болох “Үгүйлэн санана” дууны үгийг С.Оюун зохиосон юм. Өөрийг нь, уран бүтээлийг нь нэг өдөр Төр соёрхсон нь ховор тохиолдол байлаа. Эх сурвалж:www.polit.mn   
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06