Ч.Пунцагт Ардын эмч цол хүртээв

2019-12-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат шагнал гардууллаа. Энэ өдөр Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн Хүний гавьяат эмч цолоор, П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслын зөвлөх эмч Ч.Пунцаг Монгол Улсын Ардын эмч цолоор тус тус шагнууллаа. Монгол Улсын Ардын эмч Ч.Пунцаг нь 1966 оноос мэс заслын эмчээр ажиллаж эхэлснээс хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өдгөө 50 гаруй жил хүчин зүтгэж яваа эмч юм. Харин Ж.Чинбүрэн нь манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй залуу, чадварлаг эмч нарын нэг билээ. Түүнчлэн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Э.Батсайхан (Дархан нэхий компанийн захирал), гавьяат агрономич цолоор Ж.Баярмагнай (Чагтай компанийн захирал), гавьяат багш цолоор П.Даваадорж (Ховд их сургуулийн багш), Л.Олзвой (Гэрэлт ирээдүй сургуулийн сургалтын менежер), С.Сумъяагарав (Сүхбаатар аймгийн Боловсрол, урлаг, соёлын газрын ахмад ажилтан), Д.Цэдэв (Удирдлагын академийн дэд захирал), З.Байгалмаа (Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал) нарыг шагналаа. Эх сурвалж:www.polit.mn 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 52 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06