Зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа өгчээ

2019-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай. Тэгвэл хоёр ч яамны төрийн нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн /12.25/ хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн нарын ажлаас нь чөлөөлжээ.

БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы Элчин сайдаар томилогдохоор яригдаж байгаа учраас ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэх мэдээлэл байна.   Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвших тухай ч яригдаж байна. БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэлийг мөн л   Элчингээр томилж магадгүй гэсэн мэдээлэл бий. Харин ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн хувьд яагаад ажлаа өгсөн нь тодорхойгүй байна. Сонгуулийн тухай хуульд Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй хэмээн заажээ.   Тэгэхээр улс төрийн нөлөөтэйгээр төрийн албанд сонгогддог албан тушаалтнууд нэр дэвшихээр бол сонгууль болохоос нэг сарын өмнө ч хамаагүй ажлаа өгч болно гэсэн үг.  Харин төрийн мерит  зарчмаар томилогддог жинхэнэ албан хаагчид  ирэх сарын 1-нээс өмнө ажлаа өгөх юм. Эх сурвалж:www.polit.mn 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06