С.Амарсайхан: Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг заавал хийнэ

2019-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. Тус нэгтгэл нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1200 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнуудтайгаар  ажилладаг. Нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг хангах зорилгоор сэлбэггүй зогсож байсан автобуснуудад их засвар хийж шугамын үйлчилгээнд гарган, автобусны online хяналтын төв байгуулж, I, II баазын автобус угаалгын байрыг засварлаж, дулааны болон бохирын шугамыг шинэчилсэн байна. Япон улсын Жайка, БНСУ-ын Серакомб ХХК-тай хамтран автобусанд тортогийн шүүлтүүр суурилуулж утааг бууруулах туршилтын ажил хийж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын DY үйлдвэрийн угаалгын шинэ тоног төхөөрөмжийг I, II баазад суурилуулсан. Тус угаалгын төхөөрөмж нь өдөрт 150 автобус угаах хүчин чадалтай хэмээн танилцуулсан юм. Мөн Энх тайваны өргөн чөлөөний I эгнээг чөлөөлж нийтийн тээврийг явуулах, хяналтын камерыг нэмэгдүүлэх, зорчигчийн хөлс төлөлт, орлого бүрдүүлэлтэд хяналт тавих эрх бүхий хөндлөнгийн байгууллагад шалгагчийг шилжүүлэн ажиллуулах, автобусны эцсийн буудлуудад цайны болон жолооч нар бие засах газрууд шаардлагатай байгааг уламжилсан юм. Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх хэрэгтэй байгааг газар дээр нь ирж үзэж танилцлаа. Үе шаттай нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх болно” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.26  ПҮРЭВ  №256  (6223)  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06