L-Carnitine зөрчилтэй ч зарагдсаар байх уу

2019-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Бүсгүйчүүдийн мөнхийн хүсэл нь турах байдаг. 10 хүн тутмын зургаа нь турах гэдэг сэтгэцийн өвчин туссан байдаг гэсэн судалгаа ч байдаг. Тэр тусмаа ямар нэгэн тэмдэглэлт баяр, ой дөхөөд ирэхээр бүсгүйчүүд богино хугацаанд үр дүнд хүргэх тураах бүтээгдэхүүнийг хайж, хэрэглэдэг. Түүнийгээ дагаад өөрийн бие махбодь болон амь насаараа хохирдог. Тухайлбал, саяхан Баянзүрх дүүрэгт оршин суудаг 40 орчим настай эмэгтэй байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд бэлдэхийн тулд дөрвөн хоног мацаг барьсны улмаас нас барсан. Талийгаач нь бөөрний дутагдалтай байсан бөгөөд үүнийгээ мэдээгүй байсны улмаас ухаан алдсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт  29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж нас барсан. Энэ мэтчилэн турах хүслээсээ болж хохирсон жишээнүүдийг дурдьвал дуусахгүй. Түүнийгээ дагаад тураах бүтээгдэхүүний бизнес манай улсад цэцэглэх болсон. Харин тус бүтээгдэхүүнүүд хаанаас орж ирсэн болон хууль хяналтын байгууллагын бичигтэй эсэх нь эргэлзээтэй байдаг. Манай бүсгүйчүүдийн хувьд хэн нэгэн турсан эсэх нь сонин болохоос хаанаас хэн хэзээ оруулж ирсэн нь сонин биш байдаг гэдгийг нуух юун. Тэгвэл L-Carnitine хэмээх энэ бүтээгдэхүүн томоохон худалдааны төвүүд болон сошиал орчинд элбэг харагддаг. Мөн тус бүтээгдэхүүнийг хэрэглээд сард 6-12 кг хасна гэдэг. Харин бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад ам цангах болон сульдаж ядрах, ходоод бөөр, өвдөх нь элбэг байдаг гэдгийг хэрэглэгчид хэлдэг. Тухайлбал, L-Carnitine хэрэглэгч Э.Тунгалагтуяа “Би өнгөрсөн жил хоёр сар хэрэглэсэн байгаа. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө ходоод маань өвддөггүй байсан бол одоо өвддөг болсон. Мөн жин хасахын хувьд хасдаг ч эргээд сөрөг нөлөө ихтэй юм байна” гэж байв. Харин 35 настай иргэн Т.Бадамгарав “Бөөрөнд  их муу юм шиг санагдсан. Бөөр өвдөөд эмчид үзүүлэхэд энэ бүтээгдэхүүнээс болсон байна” гэсэн гэв. Манай улсад байх турах хүсэлтэй бараг бүх эмэгтэй авч хэрэглэсэн гэхэд хилсдэхгүй байх. Харин энэ бүтээгдэхүүн хаанаас хэнээр дамжин хэрхэн орж ирдэг талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй. Бид мэдэхийг ч хүсдэггүй. Харин худалдаалдаг хүмүүсээс тодруулбал “Манай бүтээгдэхүүн богино хугацаанд үр дүнд хүргэнэ. Мөн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрсөн бүтээгдэхүүн” гэв. Харин байгалийн гаралтай гэгддэг энэхүү бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн есдүгээр сард гарал үүсэл нь тодорхойгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн болохыг илрүүлж байсан. Манай улсад биологийн идэвхт бүтээгдэхүүн зарахаар бол заавал Монгол Улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн VII хороо, ГССҮТ-ийн байранд байрлах “МЭИК” ХХК-ийн салбар эмийн санд “Л-Карнитин 360”, “L-Carnitine 360 оригинал” нийт 480 мянган төгрөгийн бүтээгдэхүүн зарж байсныг илрүүлж, улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцож байсан. Харин энэ явлаас хойш гурван сар өнгөрсөн. Гэхдээ энэхүү бүтээгдэхүүн одоо хүртэл худалдаанд байгаа. Энэ талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас асуухад “Манайд тодорхой мэдээлэл байхгүй байгаа” гэж тодорхой мэдээлэл өгхөөс татгалзсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.26  ПҮРЭВ  №256  (6223)  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06