Дүүжин тээвэр цагт 3000 хүнд үйлчилнэ

2019-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Засгийн газрын хуралдаанаар “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг  Францын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлахаар болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөжээ. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. “Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна. Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм. Эх сурвалж: www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06