Онлайн дэлгүүрүүд баталгаагүй  чагнуур, утлагын аппаратыг худалдаалж байжээ

2019-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Мэргэжлийн хяналтын газар иргэдийн мэдээллийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэргийг худалддаг гэх онлайн дэлгүүр, сайтуудад шалгалт хийжээ. Шалгалтаар нэр бүхий онлайн худалдаанд  даралтын аппарат, чагнуур, утлагын аппаратын зураг, танилцуулгыг байршуулсан бөгөөд гарал үүсэл, үйлдвэрлэгч тодорхойгүй, загвар /үзүүлэн/ бүтээгдэхүүний эх бие, хайрцаг дээрхи мэдээлэлд үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, үйлдвэрлэгч нь стандартын шаардлага хангасан тухай гэрчилгээгүй, чанарын баталгаажилтгүй байжээ. Даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэрэг нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/493 тушаал, Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартуудад заасан ангилал, тодорхойлолтоор эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн ангилалд багтдаг тул тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд импортлох, худалдах үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл дээрх  сайтууд, онлайн дэлгүүрийг ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж нь эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, худалдах тусгай зөвшөөрөлгүй, худалдаалж буй төхөөрөмж нь чанарын баталгаажилтгүй байжээ. Иргэд даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат, сахарын аппарат зэрэг төхөөрөмжийг сонгохдоо зөвшөөрөл бүхий мэргэжлийн ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангаас үйлдвэрлэгчийн баримт бичиг, чанарын баталгаа болон Монгол хэл дээр бичигдсэн ажиллуулах зааврын хамт авч, зааврын дагуу ашиглахыг анхаарууллаа. Эх сурвалж: www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 32 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 32 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06