Ч.Хүрэлбаатар: Бизнес эрхэлдэг гишүүд НӨАТ-ын хуулийг өргөн барьсан

2019-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өнөөдрийн /12.25/ хуралдаанаар Татварын багц хуулийг дагаж мөрдөх журмуудыг баталлаа.  Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.  Тэрээр "Татварын багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээр жилийн дараа ээлжит бус чуулганаараа хэлэлцэж, баталсан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд очдог татварын дарамтыг буулгах, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн өөрчлөлтийг багцаар нь шийдсэн.  Хуулийн өөрчлөлтийг хийхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Дагаж мөрдөх 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүлснээр сүүлийн журмуудыг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дууслаа. Хуулийг дагаж мөрдөх бэлтгэл бүрэн хангагдсан буюу хууль хэрэгжихэд бэлэн” гэлээ. -Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн баригдаад байгаа? -Засгийн газар урт хугацааны турш судалж байж, татварын бодлогоо УИХ-аар батлуулсан. Сонгууль дөхөж байна, бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүд их байдаг юм байна. Тэд энэ асуудлыг тавьж байна гэж ойлгож байгаа. -2020 оны есдүгээр сард багтан Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргана гэж байгаа. Монголбанк энэ асуудалд анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Сангийн яам хэрхэн ажиллаж байгаа вэ? -Саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайдаар ахлуулсан. Ажлын хэсэгт Сангийн яам, АТГ, Тагнуулын ерөнхий газар, шүүх, прокурор гээд бүх байгууллагын төлөөлөл багтсан.  Нийт долоон хуульд өөрчлөлт оруулахаар санал гаргаж, батлууллаа. Үүнээс гадна саарал жагсаалтаас гаргах ажлын төлөвлөгөөг баталсан. Нэгдүгээр сарын 20-нд Бээжинд хамтарсан группийн хурал болох тул тухайн сарын 8-наас өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой. Үүний дараа хоёр болон тавдугаар сард болох ФАТФ-ын хуралд тайлангаа тавьж, ажиллах юм. Үл хөдлөх хөрөнгийн тухай, үнэт чулуун эдлэлээр дамжуулж мөнгө угаалт хийгдэх магадлалтай гэж үздэг. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээнд хуулийн орчноо дутуу тооцоолсон байна. Хөрөнгийн үнэлгээг санхүүгийн үйлчилгээнд хамруулаагүй байгаа тул хууль бус зүйл хийгдэх магадлалтай гэж үзсэн. Тиймээс мөнгө угаах, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүй байдлын тухай гэх зэрэг долоон хуульд өөрчлөлт оруулахаар байгаа. Эх сурвалж:www.polit.mn   
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06