ӨМӨЗО-ны дуучин П.Алтанбүргэд: Арван зургаатай байхдаа дуучин болохоор гэрээсээ оргож байлаа

2019-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн  Авга хошууны “Улаан мөчир” хамтлагийн дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Пүрэвдоржийн  Алтанбүргэдтэй  ярилцлаа. -Та сайн явж ирэв үү.  Шинэ жилийн баяраар Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу? -Сайн явж ирлээ. Би Монголд олон удаа ирж байсан. Гэхдээ  шинэ жилийн баяраар бол  анх удаа удаа ирж байна. Улаанбаатар хот баярын гэрлэн чимэглэлээ зүүчихсэн, дээр нь утаагүй  их сайхан угтлаа. Найзуудаас маань шинэ жилийн баярт  ирж дуулж өгнө үү гэсэн урилга ирүүлсэн тул Монголд ирээд буцаж байна. -Нэг хэсэг  Бээжинд  байсан. Одоо хаана  ажиллаж, амьдарч байгаа вэ? - Урлагийн зам хөөж Бээжинд 15 жил амьдарсан. Одоо  Шилийн гол аймгийн Авга хошуундаа амьдарч, уран бүтээлээ хийж байна. Хүүхдүүд том болж сургууль орох болсон учраас  гэртээ,  Авга хошуундаа ирсэн. -Урлагийн замд орсон  адал явдалтай түүхийг сонсч байсан. Тэр тухай эргэн дурсахгүй юу? -Би арван зургаан настайдаа дуучин болох гээд гэрээсээ оргож байлаа. Аав ээж минь хөдөөгийн малчин хүмүүс  хүүгээ  урлагийн  хүн болгох дургүй байсан. Гэртээ бай, нутагтаа амьдар гээд байсан учир би гэрээсээ оргож  аав ээжээсээ зугтаан  Хөх хотод очиж  урлагийн замыг эхлүүлж байлаа.  18 настайдаа Бээжинд очиж өөрийнхөө хамтлагийг  байгуулан  уралдаан тэмцээнд амжилттай оролцсоноор хүмүүст танигдаж эхэлсэн. -Танай удамд урлагийн хүмүүс байв уу? -Өвөө  эмээ хоёр  маань аман хуур, баян хуур хөгжжим тоглодог  байсан гэнэ лээ.  Дуулдаг хүн бол  манай удамд байгаагүй. -Урлагийн сургуульд суралцсан уу,  ямар багш нарт шавь орж байв? -Нуулгүй хэлэхэд урлагийн замд хадаг барьж шавь орсон багш надад байхгүй. Урлагийн сургуулиар яваагүй.  Унаган авьяас, бор зүрх хоёроороо энэ хүртэл явж ирсэн. -Монголчууд таныг дуугаар чинь  сайн мэддэг. Монголын уран бүтээлчдээс  та хэнтэй хамтарч уран бүтээл хийж байна? -Би багаасаа “Чингис хаан”-ы Жагаа ахын дууг, мөн “Харанга”, “Никитон”, Зууны манлай, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа нарын дууг сонсч өссөн. Бээжинд байхдаа  Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгчтэй хамтарч уран бүтээл хийсэн. Өөжгий ахаас дуунууд авч дуулсан. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав ахтай хамтарч ажилласан. Хамгийн сүүлд “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат ахтай хамтарч хоёр шинэ дуу хийсэн,   клип нь хараахан дуусаагүй байгаа. -Ер нь бол Өвөрмонголд  анхны хамтлагийг   та байгуулсан байх. Тийм үү? -Анхны хамтлаг гэж хэлж болно.  Өвөрмонголд мөн “Жалам хар” гэж гурван дуучинтай хамтлаг  байдаг. Бид одоо ч гэсэн “Жалам хар”, “Шинэ Од” гэсэн тэмээц зохион  явуулдаг. Өвөрмонгол есөн аймагтай. Аймаг бүрээс жил бүр нэг  дуучин сонгож авдаг. Өөрөөр хэлбэл, нийт есөн дуучныг сонгож авдаг гэсэн үг юм. Урлагийн замд олон хүндийг оруулъя, тайзан дээр гаргаж ирье  гэж чармайж яваа. Энэ жил дөрөв дэх жилдээ тэмцээнээ зохион байгуулсан. -Таны дуулж байгаа дууны үг, ая их гоё  юм. Их төлөв монгол нутгийнхаа сайхныг бахадсан, магтсан учраас дэлхийгээр таран суусан  өөрийгөө монгол хүн гэж боддог бүх хүн огшиж бахархал төрөхөөр санагдана? -Нутаг усны тухай, Монголын тухай  дууг голчлон дуулдаг. Би ийм үгтэй дуунууд дуулах дуртай. -Та монгол хэлээр ямар ч аялгагүй ярих юм? -Тэгэлгүй яах вэ. Би монгол хүн шүү дээ. Манай нутаг Шилийн гол аймгийн Авга хошуу. Өвгөд дээдсийн  маань нутаг бол  Сүхбаатар аймгийн Дарьганга сум юм. Манай өвөө Дарьгангад үлдэж, ах дүүс нь Өвөрмонголд ирсэн. Тийм болохоор би “Нутаг минь Монгол, үндэс минь Монгол, би өөрөө Монгол” гэж дуулалгүй яах билээ. Монголд ирэх маш сайхан санагддаг. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06