Сайжруулсан түлшний үнсийг ангилж тээвэрлэнэ

2019-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр үнсийг дахин боловсруулах асуудлыг хэлэлцэв. Энэ талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаас тодрууллаа. -Үнсийг хэрхэн боловсруулж, юунд ашиглах вэ? -Нийслэлийн 202 мянга гаруй айл өрх үнс гаргадаг. Эхний байдлаар барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, хашлага, эко хавтан хийж туршсан. Мөн нийслэлийн байгаль орчны газраас дулааны цахилгаан станцуудын үнсийг газрын нөхөн сэргээлтэд дүүргэгч материалаар ашиглах судалгаа хийж, ногоон байгууламж байгуулах ажлыг туршсан. Туршилт хийхээс гадна сайжруулсан түлшнээс гарсан үнсийг Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны лаболраториудад өгч шинжлүүлж байна. Уг шинжилгээгээр үнсний физик, химийн үзүүлэлт, цацрагийн хэмжээ тодорхойлогдох юм. -Үнсийг ангилах төслийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ? -Сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллгааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх “Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэрэгжүүлэхээр дэмжлээ. Төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дүүргээс 1-2 хороо сонгон авч тухайн хорооны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгаж, тээвэрлэнэ. Үнсийг задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулах юм. Ингэснээр агаарын бохирдол, PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг бууруулж нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах үр өгөөжтэй төсөл гэж үзэж байгаа. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06