“Торой бандийн домог” зургийг дуудлага худалдаагаар зарлаа

2019-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ   Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Б.Энхмаагийн  монгол зургийн аргаар зурсан  “Торой бандийн домог” бүтээл дуудлага худалдаагаар 3.8 саяар зарагдлаа.  Дуудлага худалдаа Сүхбаатар аймгийн шилдүүдийг тодруулдаг “Гангар хун-2019” ёслолын үеэр болсон юм.  Зураач  өөрийн бүтээлд халх дөрөв, шавь тав  даяар нэрээ мөнхлөн үлдээсэн шилийн сайн эр  Торой бандийн домгийг цогцоор нь харуулахыг зорьжээ. Зурагт  Торой банди буюу Нанзад хэмээх шилийн сайн эрийн амьдарч байсан  Алтан дарь овоо, Шилийн Богд, Агтана хүрээт,  Будрын хад гэх мэт газруудыг   дүрсэлж,   хэсэг бүр дээр нь Торой Бандийн  домгийг  өгүүлэх байдлаар үйл явдлуудыг өрнүүлсэн байна. Тодруулбал жаахан шарга морийг хошууны харамч ноёноос өөрийн башир аргаар салган авсан түүх, Алтан дарь овооны бэлээс  дээш  өгсч гардаг  Торойн зам, түүний хар гэрт хоригдож байгаад өөрийн уянгалаг сайхан хоолойгоор хатуу ноёдын гараас мултарсан  зэрэг домгийг энэхүү бүтээлд шингээжээ. Зураач Б.Энхмаа нь Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн  Монгол зургийн ангийг төгсч   2007 оноос өнөө хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Соёлын төвд  “Орон нутаг судлах танхим”-ын ажилтнаар ажиллаж байна.  Домог түүхт Алтан овооныхоо   бэлд  ажиллаж  амьдарч, уран бүтээлээ туурвиж яваа тэрээр   нутгийнхаа  уул ус , соёл   түүх,  домог хууч яриаг судлан   уран бүтээлдээ   шингээж  өгөхийг  зорьдог   ажээ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06