Сүхбаатар аймгийн “Гангар хун-2019” цомын эзэд тодорлоо

2019-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс   жил бүр “Гангар хун” шинэ жилийн цэнгүүн зохион байгуулж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Тухайн ондоо үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийнхөө хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр  оруулсан хүмүүс,  олон улсын болон улсын томоохон  уралдаан тэмцээнд амжилтай оролцсон урлаг, спортынхноос шилдгийн шилдгийг тодруулдаг. Нутгийн бахархалт шувуу  хос хунгийн дүрс бүхий цомын эздийг танилцуулъя.   ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн Мэс заслын их эмч. доктор Ж.Чинбүрэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Монголдоо  амжилттай хэрэгцүүлж,   хүн амын дотор  газар авч буй элэгний хорт хавдрыг эсрэг маш олон санал санаачилгыг гаргасан нь  үр дүнгээ ч өгч эхэлсэн. Түүний хувьд  дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн бөгөөд  энэхүү шагналыг Ази тивээс хоёр хүн авсны нэг  юм. Хорт хавдрын хожуу үе шат нь нийт өвчлөгсдийн 80 гаруй хувийг эзэлж байгаад анхаарал хандуулж, ХСҮТ болон орон нутагт эрт илрүүлгийн үзлэг оношлогооны гарааны нэгжийг байгуулах зорилтыг  дэвшүүлсэн нь хэрэгжих  шатандаа орсон. Мөн тэрээр төрөлх нутаг  Сүхбаатар аймагтаа  хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоог санаачлан хийж  олон хүнийг хамруулжээ.   Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат ИХТ-ын дарга Б.Мөнхбат нь  Улаанбаатар хот дахь  Сүхбаатар  аймгийн нутгийн зөвлөл анх  байгуулагдах  үеэс нарийн бичгийн даргаар ажиллаж, орон нутгийн хөгжил, залуучуудын боловсролыг дэмжин  орон нутгаа сурталчилж ирсэн.  Аймгийн Гадаадын иргэн харъяатын газрын даргаар томилогдохдоо  өөрийн эрхлэх ажлын хүрээнд орон нутгийн төсөв төвлөрүүлэхэд онцгой анхааран ажилласан. Тал нутгийнхны  уламжлалт ёс заншил, үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон монгол адуу, түүнийг  дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн  үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальсанд буулган олон улсын түвшинд сурталчлан таниулах, хил орчмын өвлийн аялал жуулчлалыг  хөгжүүлэх зорилго бүхий “Агтана хүрээт”  төслийг санаачилсан. Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв”  болгох шийдвэрийг ИТХ-аас гаргуулсан юм.   Дэлхийн ой тогтоолтын олон улсын их мастер Э.Пүрэвжав Дэлхийн оюун ухааны олимп болсон Олон улсын ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Жухай хотод энэ сарын эхээр зохион байгуулагдаж, Монгол Улсаа төлөөлөн оролцсон  манай баг тамирчид аварга болсон.  Энэ тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд  Денк Фарма Монголиа ХХК-ийн тамирчин, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул,  Олон улсын  их мастер Э.Пүрэвжав 7203 оноогоор II  байр эзэлсэн юм.  Дэлхийн ой тогтоолтын спортын үндсэн 10 төрлийг дотор нь урт ба богино гэж хуваахад 17 болдог бөгөөд үүний 11-ийг нь Монголын тамирчид, үлдсэнийг   бусад улсын тамирчид эзэмшдэг. Тэгвэл энэхүү 11 төрлөөс таван дээд амжилтыг нь   эзэмшдэг  Олон улсын их мастер Эрдэнэсайханы  Пүрэвжав   нь  Монголдоо  төдийгүй   дэлхийд нэрээ дуурсгасан  тамирчин юм.   “Их Модунь” компанийн захирал Б.Цогтсэргэлэн -“Их Модунь” компанийн захирал Б.Цогтсэргэлэн нь Монгол Улсын  Ерөнхийлөгчийн санаачилга болон Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Шинэ сум” төслийн   бүтээн байгуулалтыг гаднаас ажилчин авалгүй  монгол барилгачдын хүчээр  эхлүүлсэн. 2019 онд Улаанбаатар хотоос 1000 км-ийн зайтай  Дорнод аймгийн Халх гол суманд  зургаан  га газарт 13000 метр квадрат барилгажих талбайд  төмөр бетон карказ бүхий иж бүрэн сумыг зургаахан  сарын дотор барьж ашиглалтад оруулсан юм. Мөн тэрээр  Сүхбаатар аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, байгаль орчныг хамгаалах , боловсролыг дэмжих чиглэлээр санаачилгатай ажилладаг. Ганга нуурыг хашаалж хамгаалах ажлыг анх санаачлан зураг төслийг хийж эхлүүлсэн.  Сүхбаатар аймагт арван жилийн дунд сургууль  төгсөгчдийн “Сүхбаатар-89 клуб”-ийг санаачлан байгуулсан. Клубын хүрээнд  сурагчдын дунд  математикийн олимпиад зохион явуулж, төрөлх  сургуульдаа “Наран гийсэн эрдмийн өргөө” хаалга барьж бэлэглэсэн.Баруун-Урт суманд хөлбөмбөгийн талбай барих зураг төсөл гаргаж өгч, 2019 онд төгсөгчдийн спортын наадмыг аймгийн төвд зохион байгуулсан шилдэг удирдагч, зохион байгуулагч юм. “Гангар хун-2019” цомын эздийг тодруулах үеэр  Сүхбаатар аймгийн хөгжил  цэцэглэлтийн төлөө  төлөө идэвх, зүтгэлтэй ажиллаж байгаа  Ч.Гомбосүрэн, Б.Нарантунгалаг, О.Баярхүү нарт Ерөнхий сайд гарын бэлэг гардуулсан байна. Мөн  “Нутгийн бахархал” шагналаар  Сүхбаатар аймагт 1987 онд  10 жилийн сургууль  төгсөгчдийн “Бид-87 клуб”,  Улсын I төв  эмнэлгийн хиймэл үений тасгийн эрхлэгч, Монгол Улсын  тэргүүлэх зэргийн эмч, профессор  М.Отгонбаяр, П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв   эмнэлгийн мэдрэлийн мэс заслын их эмч,  Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч Л.Аваажигмэд  нарыг шагнажээ. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12